Улсын их дэлгүүрт өчигдөр гарсан галын үеэр нэгэн охин “Бүгдээрээ гарч амжсан шүү” гэсэн утгатай зургаа авхуулсан нь цахим орчинд иргэдийн талцуулан, шүүмжлүүлж буй.
Тэрбээр зургаа цахим хуудаснаасаа устгасан ч сошиалд сэвэгдээд байгаад дургүйцлээ илэрхийлсэн байна.
Тэрбээр “Жаахан аймар юм аа. Уучлаарай дахин дахин өрөвдүүлэх гээд байгаа юм шиг санагдаж магадгүй шүү дээ. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй бололтой. Би үнэхээр элэг доог хийж зураг даруулсан юм биш. Хөөрсөндөө зургаа постолсон нь үнэхээр миний буруу байсан. Гэхдээ ганцхан удаа ганцхан энд л өөрийгөө өмөөрчихье болох уу?
Тэр доор нь устгачихаад байхад ингэж дэвэргээд байгаа нь би биш сошиал чинь шүү. Амнаасаа гаргаж байгаа үгээ хүртэл өөртөө хэлээд үзээрэй. Үнэндээ эсэн мэнд байгаадаа үнэхээр их баярлаад авхуулсан зураг шүү. Хамт явж байсан найз маань мэдэж байгаа.
Тэнд байсан хүмүүс ч үнэхээр их баярласан байх. Зургаа авхуулж, бичлэг хийж, лайв хийж байсан хүмүүс энд коммент бичээд сууж байгаа хүмүүсээс ч олон байсан гэдгийг бодоорой. Миний насны охидууд зүгээр л нэг сторинд царай муутай юм бэ гэсэн репли хийхэд эмзэглэж өөрийгөө байнга гоочилж, маш удаан гутардаг тэх үү. Надаас өөр хүүхэд ингэж хараалгуулсан бол юу ч болох байсан юм билээ. Та нар хариуцах байсан юм уу? Би харамсаагүй биш, айгаагүй биш. яг хажууд, дотор байх нь байтугай гаднаас нь утааг хараад зогсох аймшигтай байсан. Тэнд ямар хараал идмээр зүйл болсныг мэдэж байгаа. Надад инээдтэй ч биш байсан. Зүгээр л чи тийм аймшигаас аврагдчихаад баярлахгүй байж чадахгүй шүү дээ. Одоо бодоход галаас илүү худлаа үнэн цэцэрхдэг хөгийн хар масс аймшигтай юм гээч. Та нар утасныхаа цаанаас хүн алаад, хутгалаад сууж байгаагаа хэзээ ухаарч, хогоор дүүрсэн санаа бодлоо цэвэрлэх юм бэ? Хэцүүхэн юм аа” гэжээ