ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Зургаадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шилжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна” гэв.
Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. Өнөөдрийн байдлаар 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна.