Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.
Төстэй мэдээлэл
Монгол Улсын иргэн Ц.Тэгшээ нь ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдсан нь үнэн. Гэхдээ хэрэг эцэслэгдээгүй байна
Монгол Улсад төрсөн Тувагийн Филармонийн дуучин Ц.Тэгшээг Москвад тагнуулын хэргээр баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхлээд байгаад билээ. Энэ талаар Монгол Улсын Гадаад...
5 Үзсэн
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ … УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ … УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
7 Үзсэн
30 жилийн туршлагатай зөвлөх эмч нараа хөөж явуулсан Ж.Отгонбаатарт хариуцлага тооцох уу, Т.Мөнхсайхан сайд аа
Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж, улсын эмнэлэгт дураар дургиж бүр Христийн эмнэлгийн зөвшөөрөлгүй эмч нараар хагалгаа хийлгэж, найз нарыгаа тэргүүн дэд хийгээд зөвлөхийн албанд томилон “даналзаж” буй Эх...
6 Үзсэн