Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан” гэв.