ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ” гэв.
Ингэснээр батлагдсан тохиолдол 148 болж, үүний 105 хүн эмчлүүлэн хэвтэж байгаа бол 43 хүн эдгэрчээ.