Comment.mn

Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт Коронавирусний талаарх цаг үеийн мэдээллийг өгч байгаа. Энэ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  тухай мэдээлэл хийлээ. 

 Тодруулбал, “Өнгөрсөн 24 цагийн дотор  93 хүнд давтан болон түүврийн аргаар шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. ОХУ-аас ирсэн уг оюутнууд 42-44 хоног эмчлүүлээд ийнхүү бүрэн эдгэрлээ.

Монгол улсад Коронавирусний батлагдсан тохиолдол 141. Үүнээс бүрэн эдгэрсэн 37.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байна.

ОХУ-аас 170 иргэн өнөөдөр  ирсэн  бөгөөд сэжигтэй гэж үзээд зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан” гэдгийг Д.Нямхүү захирал мэдээллээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.