Ч.Уранхолбоо болон түүний хамтрагч нарын бичсэн “ТОД гэрэлтэх бүсгүй” ном уншигчдад хүрэхэд бэлэн болжээ.
Тэрээр хэлэхдээ “Хүн болж төрснийх хүүхэд өсгөж хүмүүжүүл, мод ургуул, ном бичиж үлдээ гэсэн бурхны сургаалыг сэтгэлдээ тээн, өөрсдийн туршлага болон судалж мэдсэн зүйлсээ оюундаа тунгаан 2 найзынхаа хамт уг бүтээлийг бичлээ. Бидний хувьд улс орны хөгжлийн гол цөм нь гэр бүл, гэр бүлийн үндэс нь ээжүүд байдаг гэдэгт итгэдэг.
Тиймээс бүсгүйчүүддээ хандан гэрлэхээс өмнө болон гэрлэсний дараа ч өөртөө шаардлага тавьж амьдралд хандиваас аз жаргалаа нэмэгдүүлж чадна гэсэн санааг дэвшүүлсэн уг бүтээлээ хэвлүүллээ” гэсэн байна.
Тэрээр цахим орчинд идэвхтэй нэгэн бөгөөд түүний албан ёсны фэйсбүүк хаягаар зочилж илүү их мэдээллийг авах боломжтой.
- 1
- 2
- 3
- 4
- 5
Тод гэрэлтэх бүсгүй гоё нэртэй ном байна аа, тэсэн ядан хүлээж байна аа.
Wow хэвлэгдчихсэн үү?. маш их амжилт хүсье.
Г.Уянга найз минь хамт бичжээ. Найздаа амжилт хүсье мундаг шүү???