Comment.mn

Төрийн шагналт, зохиолч Дармын Батбаяр тэнгэрийн орныг зорьжээ

Төрийн шагналт, зохиолч Дармын Батбаяр тэнгэрийн орныг зорьжээ. 

Тэрээр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн бөгөөд, 1966 онд МУИС, 1979 онд ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг тус тус дүүргэжээ. 

Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр нь “Гар”, “Жаргалын найман морь”, “Өгүүллэгийн түүвэр”, “Дөшин жирэмийнхэн”, “Шувуу бүхэн жаргалтай”, “Нэг Ваанжил, нөгөө Ваанжил”, “Цөөрөм” жүжгийн зохиолууд бичсэн бөгөөд “Мартагдсан аялгуу”, “Хайрыг хайрла” жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” туужаараа төрийн шагнал хүртсэн байна.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.