Comment.mn

Зургадугаар сарын 5-нд бүх нийтээр амрах ч УОК амрах эсэхийг шийднэ

Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн их дүйчэн өдөр хэмээдэг.

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээрээ тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Монгол Улсад 1990 оноос хойш дүйчин өдрийг тэмдэглэх болсон. Харин өнгөрсөн жил Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчилсан.

Энэ жил их дүйчин өдөр зургаадугаар сарын 5-ны баасан гаригт тохиож байна.

Даваа болон баасан гарагт тохиож буй дээрх амралтын хоёр өдрийг өөрчлөх, эсэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газарт оруулж, эцсийн шийдвэрийг УОК-оос гаргах аж. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.