Comment.mn

Олимпийн аваргатай адил захиралуудад ч бас дасгалжуулагч хэрэгтэй

Өндөр хөгжилтэй орнуудад амжилттай яваа бизнес эрхлэгчид, компанийн захиралуудын дийлэнхи нь удирдлагын коүч, хувийн ментор, дасгалжуулагч нартай тогтмол ажиллаж хэвшсэн байдаг.

Тухайн зөвлөх экспертүүдийн туршлага ур чадвар дээр суурилж, бизнес хөгжилд нь түлхэц болж өгсөнөөр дэлхийн түвшний компаниуд болон төрөн гарахад чухал үр дүн бий болдог.

“ Бизнес Онош” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын онцлох  экспертээр “GSMI Институтийн Захирал, стратегийн зөвлөх, удирдлагын коүч Ц. Оюунжаргал оролцож”, 21-р зууны гүйцэтгэх захиралуудын ур чадвар, удирдлагын коүч сэдвээр сонирхолтой мэдлэг өглөө.

Онцлох байгууллагаар Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд тэргүүлэгч 18 жилийн туршлагатай  “Ази-Фарма ХХК-н чадварлаг 6-н гүйцэтгэх захирал оролцож,  менежментийн арга барил, бизнес хөгжлийн талаар зөвлөх эксперттэй ярилцаж бизнесээ оношлуулан мэргэжлийн зөвлөмж авлаа. “Ази-Фарма ХХК” нь дэлхийн 30 орны 124 үйлдвэр, нийлүүлэгчтэй хамтран ажиллаж 1800 орчим нэр төрлийн эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 6000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлэн, түгээлтийн бүх сувгуудаар хэрэглэгчдэд тасалдалгүй түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байгаа юм.

Стратегийн зөвлөх, удирдлагын коүч Ц. Оюунжаргал: Удирдлагын коүчинг бол өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлээд зах зээл өндөр хөгжсөн орнуудад хөгжиж ирсэн харьцангуй шинэ салбар юм. Удирдлагын коүчинг нь компаний захиралууд болон байгууллагын богино хугацааны зорилго зорилтод хүрэхийн тулд туршлагатай зөвлөх, дасгалжуулагч чиглүүлж байгаа энэ бизнесийн харьцааг удирдлагын коүчинг гэнэ. Дэлхийд нэрээ гаргасан томоохон компаниуд өөрсдийн дээд шатны удирдлагуудыг коүчинг хөтөлбөрт хамруулах зарчмаар удирдагчдыг дасгалжуулж, залгамж халаагаа бэлддэг. Энэ практик бол гадны улс оронд хэвшмэл, дотоод процессийх нь салшгүй хэсэг болсон байдаг. Жишээ нь: Спортыхон дасгалжуулагчтай байдаг бол удирдагч нар мөн адил бизнесийн дасгалжуулагчтай байх хэрэгтэй. Коүч авсны давуу тал нь ажлын бүтээмжтэй, үр дүнтэй, хүсэл тэмүүлэлтэй ажлаа явуулна.

21-р зууны Сео нарт байх ёстой ур чадварууд:

  1. Стратегич сэтгэлгээтэй байх -стратегийн төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай байх.
  2. Манлайлалын ур чадвар-Бусдад мотивац өгч чаддаг, бусдад нөлөөлж чаддаг байх
  3. Салбарын мэдлэг- Салбараа судалж, салбараа мэддэг байх
  4. Багаар ажиллах ур чадвар
  5. Харилцааны ур чадвар-Илтгэл тавих ур чадвар
  6. Шудрага, зарчимч байх

Бизнес онош нэвтрүүлгээс дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.