Comment.mn

Давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

“Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Түүнээс халдвар илрээгүй.

Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа”.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.