Comment.mn
Сонгуулийн хороог ман-ын бүлгийн саналаар байгуулж байна

Сонгуулийн хороог ман-ын бүлгийн саналаар байгуулж байна

Нийслэлийн сонгуулийн хороо нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа хууль бус тогтоол гаргасантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээлэл хийлээ.  

       Тодруулбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/28 дугаар тогтоолоор дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг  Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн.  Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай” 02 дугаар тогтоолоор МАН-ын бүлгийн саналыг 100% үндэслэн нэр бүхий 5 албан тушаалтныг дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулан баталж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Энэ нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй, хуулиар эрх олгогдоогүй байгууллагад давуу эрх олгосон, сонгууль зохион байгуулах байгууллагын үйл ажиллагаанд нам эвсэл хөндлөнгөөс оролцсон хууль зөрчсөн үйлдэл юм.  

 Энэхүү хууль бус шийдвэрийн талаар хуулийн дагуу холбогдох байгууллагууд болох Сонгуулийн Ерөнхий хороо, нийслэлийн Сонгуулийн хороонд тус тус гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Хууль зөрчин намын томилсон хүмүүсээр сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээ баталж байгаа энэ томилгоо нь 2020 оны ээлжит сонгууль МАН-ын сонгууль болох нь тодорхой харагдаж байна.

Дээрх сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнууд нь Баянзүрх дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиар хууль бус шийдвэр гарган будилуулсан туршлагатай төрийн албан хаагчдаас бүрдсэн МАН-ын томилгоо болох нь тод харагдаж байна.

Тиймээс УИХ-д нэр дэвшиж буй нийт нам, эвсэл, бие даагч нарт хандаж хэлэхэд энэ мэт хууль бус үйлдэлдийг таслан зогсооход бидэнтэй нэгдэхийг хүсэж байна.

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • САЙНУУ 2-ОО АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ МИНИЙ ХҮҮ Ану-Д амьдарч БАЙНА
    ЭГЧ НЬ ӨНӨӨДӨР ХОРООНЫ ХАЛАМЖААР ЯВЖ 3-Н АЧЫНХАА МӨНГИЙГ ХӨӨЦӨЛДӨӨД УГ НЬ ТӨРӨӨС ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮДЭД МӨНГИЙГ ОЛГОНОО ГЭХЭД Л ХӨӨЦӨЛДӨЛӨӨ ГЭРЧИЛГЭЭГ НЬ АВААД ХҮСЭЛТЭЭ БИЧЭЭД МАНАЙД 3-5НАСТАЙ БАЙХДАА ЭНД ЦЭЦЭРЛЭГТ ЯВААД 1-2 ЖИЛ МОНГОЛД БАЙЖ БАЙГААД ЯВСАН ЮУМ ГЭТЭЛ ТЭНД БАЙГАА ГАЗРААСАА ЭЛЧИНГИЙН ИТГЭМЖЛЭЛ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН УГ НЬ ХҮҮХЭД ДАНС НЭЭЛГЭСЭН ТЭР ДАНС РУУГАА ШУУД ОРНО БИЗДЭ БИ АВАХ ГЭЖ БАЙГАА ЮУМ ШИГ ИТГЭМЖИЛЭЛ ГД БАЙХИМ ИЙМ ЗҮЙЛ ГАРЧ БАЙНА УНШААРАЙ 2-ОО

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.