Comment.mn

Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг 00:00 болгож сунгалаа

Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан. 

Тэгвэл өмнө гарсан дээрх  захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр /2020.04.30/дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  А/590 дүгээр захирамж гаргажээ. 

Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо

Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. 

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.