Comment.mn

Халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдвараар өвчилсөн хүн бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн шинэ лабораторид нийт 163 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг иргэн, тандалтын зорилгоор Өвөрхангай аймаг болон Багануур дүүргээс цуглуулж хийсэн 46 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 жолооч, 43 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүнийг тусгаарласан байна. ХӨСҮТ-д нэмж 150 хүн авах боломжтой, бэлтгэлээ хангалаа. Одоо тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.  

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.