Орчин цагийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг гаргаж байгаа Фантастик продакшний залуус шинэ төсөл буюу дараагийн уран бүтээлээрээ үзэгч олноо бэлэг барихад бэлэн болжээ.
Энэ удаад тэд “ЗУРА” нэртэй киногоо тун удахгүй цахимаар нээлтээ хийхээр бэлдэж байгаа аж. Киноны нэр нь санскрит хэлнээс утгачилсан Тэмцэгч гэсэн утгатай гэнэ. Тус киноны гол дүрд найруулагч Б.Тамир, Фантастик продакшний продюссер Б.Батсайхан буюу Можуух тоглосон бол эмэгтэй дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ. Харин киноны найруулагчаар Э.Алдар болон тус продакшний жүжигчин Б.Ганчулуун, Б.Тамир, Можуух нар ажиллажээ.
Киноны зурагт авалтыг 2019 онд авч дуусчээ. Ийнхүү Фантастикийн шинэ кино үзэгчиддээ хүлээлт үүсгээд байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээг Скаймедиа, Юнивишн, ДиДиШ тв дээр нэгэн зэрэг цацахаар болжээ.