Comment.mn

Д.Нямхүү: Тээврийн жолооч хүүхэдтэйгээ уулзаагүй гэдэг нь камерын шалгалтаар тогтоогдсон

Өдөр бүр 11:00 цагт ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, манай улсын хэмжээнд 1240 хүн ажиглалтад, тусгаарлалтад байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нийт 213 хүн тархаж өвчилсөн хүний тоо 2.6 саяд хүрсэн. Мөн нас барсан хүний тохиодол 177,619 харин бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянгад хүрлээ. Сүүлийн 24 цагийн дотор тархалт шинээр бүртгэгдсэн улс орон байхгүй. Хамгийн өндөр өвчлөлтэй байгаа нь Америк, Испани, Итали, Герман, Франц, Турк улсууд юм. ОХУ-д өчигдрийн байдлаар нийт 5200 хүн коронавирусийн халдвар авсан мөн 67 хүн нас барсан. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Москва хотод байгаа бөгөөд хүүхдүүд мөн халдвар ихээр авчээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Д.Нямхүү: Батлагдсан 35 дахь тохиолдлын ойрын харьцагч болох Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан 26 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. ХӨСҮТ-д 159 хүн тандалт судалгаа нь үргэлжлүүлэн тавигдаж байна. Дархан-Уул аймагт байгуулсан ХӨСҮТ-ийн дүйцэхүйц лабораториа ажиллуулж хойд хилээр орж ирж байгаа иргэдээ бүрэн хянах боломжтой боллоо. Тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар ярьсан. Тэрнээс аавтайгаа уулзаагүй. Бүх камерыг шүүж үзээд хяналтыг хийхэд хүүтэйгээ уулзсан гэсэн нь батлагдаагүй. Стрессгүй байж дотоод дархлааны системээ ажиллуулцгаая. Хүн оройны 21 цагаас өглөөний 06 хүртэл унтахад хүний дархлаа сайжрахаас гадна арьс, үс зөөлөрч эрүүл мэндэд таатай сайхан байх болно. Хүн бол сэтгэлийн амьтан, юу бодно тэрийгээ бүтээдэг гэдэг шүү дээ. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.