Comment.mn

Д.Нямхүү: Интермед эмнэлэг 69 настай үйлчлүүлэгчээ хурдавчилсан оношлуураар үзэхэд хариу нь нэмэх гарчээ

ЭМЯ-наас “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Коронавирусийн халдвар дэлхийн 213 онд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 2.4 сая хүн халдвар авлаа. ОХУ-д өнгөрсөн 24 цагт 4000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Өвчлөлийн тархалт Москвагаас бусад хотуудад тархаж, ирэх 2-3 долоо хоногт халдвар тархах хандлагатай байгаа ОХУ-ын ерөнхий тархвар судлаач мэдээллээ. Мөн ОХУ-д нэг хүн долоо хоногт нэг удаа гарах шаардлага тавьж байна. Нэг сайн мэдээ гэвэл ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг хүссэн хүнд зургаадугаар дугаар сарын 1-нээс хийнэ гэж мэдэгдлээ. Өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол одоо 7.5 сая амны хаалт үйлдвэрлэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 341 хүний шинжилгээ хийсэн. Үүн дотор ХУД, БГД-ийн Эрүүл мэндийн төвүүдэд хэвтэн эмчлүүлж тандалтын зорилгоор авсан 11 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй юм. Одоогоор 154 хүнд шинжилгээ хийгдэж байна.

Өнөөдөр үүрээр 05 цагт Интермед эмнэлэг дээр очиж нэг сорьц авч, шинжилгээ хийж байна. Үүний учир нь 69 настай амьсгал бачуурч, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуураагүй, хоёр уушги битүү хатгалгаатай гэсэн оноштой хэвтжээ. Иймд тус эмнэлэг өөрсдөө түргэвчилсэн оношлуураар үзэхэд хариу нь нэмэх гарчээ. Тус иргэний хүүхэд нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-ны хооронд БНСУ зорчоод ирсэн байна. Тус иргэнийг авчирсан ойрын харьцагч 3 иргэнийг бас тандалт, хяналтад авсан байгаа. Одоо энэ иргэний хариуг PCR оношлуураар баталгаажуулна. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.