Comment.mn

БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ.

Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь удаагийн давтан ариутгал халдваргүйтгэлийг 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн хороод болон төрийн захиргааны байгууллагуудад үнэ төлбөргүй хийж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 хорооны 5.954 м.кв талбай, төр захиргааны байгууллагуудын 13.004 м.квталбай нийт 18.958 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.