Comment.mn

Найман нэрийн дэлгүүрүүдийг 22:00 цагт хаах захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр коронавирусийн халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа.

Тус захирамжаараа өмнө нь үйл ажиллагааг нь зогсоогоод байсан зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газрыг үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон. Мөн үүнээсээ гадна архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ.

Мөн үүнээс өмнө найман нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн албан хаагчид өчигдөр оройноос эхлэн хяналт тавьж эхэлжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.