Comment.mn

Сайн мэдээ: Коронавирусийн халдвартай хоёр хүн эдгэрсэн, нэмж халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

“Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна.

Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.

ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.

  1. Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  2. Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна” гэв.

Төр Төмбөгөр

2 сэтгэгдэл

  • заавал уншаарай:
    1. Улам өсөн нэмэгдэж буй аюул заналыг ухааран тэвчиж болох “Сонгуулын зардлыг 100%” танаж, иргэддээ, эдийн засагтаа нэмэрлэе !
    2. энэ нь сонгууль хийхгүй гэсэн үг биш.
    3. нам, эвсэл, хувиараа нэр дэвшигч сурталчилгаагаа өөрсдөө л хийг. цахимаар хийх арвин боломж байна.
    4. санал өгөх болно доо, хуруугаа арчаад дараад, саналаа өгөөд, гарахдаа арчаад явчихна. Зөвхөн масътай орно.

  • аавал уншаарай:
    1. Улам өсөн нэмэгдэж буй аюул заналыг ухааран тэвчиж болох “Сонгуулийн зардлыг 100%” танаж, эрүүл мэнддээ, иргэддээ, эдийн засагтаа нэмэрлэе !
    2. энэ нь сонгууль хийхгүй гэсэн үг биш.
    3. нам, эвсэл, хувиараа нэр дэвшигч сурталчилгаагаа өөрсдөө л хийг, цахимаар хийх арвин боломж байна.
    4. “санал өгөх” болно доо, хуруугаа арчаад, саналаа өгөөд, гарахдаа арчаад явчихна. Заавал масктай орно.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.