Comment.mn

Монголд COVID-19 -н халдвартай иргэний тоо 11 боллоо

Коронавирусийн халдвараар зөвхөн хөгшид, дархлаа сул хүмүүс өртөх юм байна гэж хайнга хандахгүй байхыг ЭМЯ-наас залуучууддаа зөвлөлөө. 

Эмнэлгийн тусламжын газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 3500 хүн тусгаарлалт авсан. Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Зам-үүд дээр 33 иргэн тусгаарлагдлаа. Тусгаарлах 21 мянган иргэнийг хэрхэн 5 мянгаа орыг дэлгэх вэ гэдэг судалгаа, бэлтгэлээ хийж байгаа. Галт тэргэнд зорчиж байгаа хүмүүст 2-3 удаа биеийн халууныг хэмжиж байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: Стамбул-Улаанбаатар чиглэл ирсэн 221 иргэний шинжилгээний хариу гарч дууслаа. Нэг хүн коронавирусийн халдвар илэрлээ. Хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд 800 мянган төгрөгийг нэг хүнд зарцуулж байна. Нэг хүн дээр 7 эмч, мэргэжилтэнтэй бага ажиллаж байна. 

Ингэснээр манай улсад халдвар авсан тоо 11 болоод байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.