1946 оноос хойш “Цэргийн баяр” буюу “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Тус баярыг зөвхөн цэргийн алба хаасан эрчүүд болон цэргийн алба хааж байгаа эрчүүдээр хязгаарлана хэмээн тогтоолд заасан боловч энэ өдөр эрчүүдээ баярлуулах мөч эмэгтэйчүүд бидэнд жилдээ нэг тохиодог. Монгол хүний жудгийг сахиулах хайрт аав, халамжит хань, хайртай залуугаа төрсөн өдөр болон бусад баярын өдрөөр тусгайлан баярлуулж амжих тохиолдол эмэгтэйчүүд бидэнд төдийлөн гардаггүй.
Энэ ч үүднээс Монгол цэргийн өдөр гарын хоолоо хийж өгөх нь бусад бэлэгнээс илүү хэмээн эрхэмлэх эмэгтэйчүүд олон байдаг. Чухам ямар хоолоор бэлэг барихаа төдийлөн төлөвлөж амжаагүй байгаа бол “Талх Чихэр” ХК болон “Мах Импэкс” ХК хамтран “Хаан” брэндийн бургер, хотдогны талх, мах, зайдсыг үйлдвэрлэн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн байна. Хэрэглэгчдийн хувьд олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг итгэл төгс худалдан авч, зөвхөн хачруудаа өөрийн дураар сонгон хайртай гэр бүлээ баярлуулах л үлдэж байгаа юм.
“Талх Чихэр” ХК болон “Мах Импэкс” ХК дэлхийн 100 гаруй оронд тархаад байгаа коронавирус (COVID 19) эрсдэл өндөр байгаа энэ үед хэрэглэгч бүр гэртээ хайраа түгээхийг эрхэмлэж “Дэлхийн брэндийг дураараа бүтээе” уриатай “Хаан” брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт пэйж хуудсуудаараа дамжуулан гаргасан. Тухайн маркетинг нь хэрэглэгчдийн өнөөгийн нөхцөлд нэлээд тохиромжтой байгаа талаар “Талх Чихэр” ХК-ийн https://www.facebook.com/TalkhChikher/ пэйж хаяганд хэрэглэгчид хандан талархал илэрхийлж амжсан байна. Үүнээс урам авсан тус үйлдвэрлэгчид тэмдэглэлт баярын өдрүүдэд халуун ам бүлээрээ гэр гэртээ баярлахыг уриалсан постууд хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ.
Ингээд Монгол төрийн хаант ноён нуруу, Монгол өрхийн жудагт эрхэм эрчүүддээ Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.