Comment.mn

Монгол Улсын Онцгой Комисст 35 сая төгрөг хандивлалаа

“Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгийн төлөө” 
МУБИС-ийн хамт олон CoVID-19-ын эсрэг хандив өгөх аянг богино хугацаанд зохион байгуулан Монгол Улсын Онцгой Комисст 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг хандивлалаа. Дэлхийн олон улс, орнуудыг хамран хурдацтайгаар тархаж буй Шинэ Коронавирус /CoVID-19/ -аас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өргөн хүрээнд ажиллаж буй Монгол Улсын Онцгой Комисст Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт багш, ажилтан , албан хаагчид 1 өдрийн цалингаа амжилт хүсэн хандивлалаа. Нийт 35 000 000 төгрөгийг батламжийн хамт гардуулж өгөх үеэр Монгол Улсын шадар сайд, Онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин МУБИС-ийн нийт хамт олонд гүн талархал илэрхийлж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөв. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүлж хандив өргөсөн нийт хамт олондоо сургуулийн захиргааны зүгээс мөн талархал илэрхийлье. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.