Шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Францын иргэнтэй онгоцонд хамт сууж ирсэн Их Британийн иргэний шинжилгээний хариу гарсан байна.
Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлагсан англи иргэний шинжилгээний дээж өчигдөр ХӨСҮТ-д ирж, өнөө өглөө шинжилгээний дүн гарсан байна. Тодруулбал, түүний хариу сөрөг буюу халдвар илрээгүй байна.