2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “Ковид 19” илрээд буй билээ.
Тэрээр 57 настай, Францын “Арева” компанид удирдах алба хашдаг, тодорхой функци хариуцсан захирал юм байна.
Түүнийг 03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан “Баянгол” зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг эмч нар хүссэн аж. Гэвч тэрээр Улаанбаатарт байхдаа зөвхөн “Баянгол” зочид буудлын ресторанаас гадна байнга гадуур хооллож, “Ариг”, “KFC”, “Veranda” зэрэг рестораноор үйлчлүүлжээ.
Тэр бүү хэл Дорноговь аймаг руу хамгийн олон хүнтэй тээврийн хэрэгсэл болох галт тэргээр явж, компанийхаа бүх ажилчдыг цуглуулж хурал хийсэн байна.
Халдвар илэрсэн гэх иргэний явсан замын маршрут тэмдэглэл

Улсынхаа ерөнхийлөгчийг хяналтанд авсан мөртлөө гадаадын гуйлагчинг зөнд нь орхисон төрийн алдаа. 14 хоног цагдаагаар мануулах байсан юм. Манайхан гадаадын хүн гэхээр л долоочих шахан долгтгодог зан нь ард түмнийг айдаст автууллаа. Энэ нөхөрт төрөөс тусласан байх. Тэр компанийн монгол удирдлагад хатуу шийтгэл оногдуулаач ээ. Гадаад, дотоодын иргэн гэхгүй адилхан хандах хэрэгтэй.