Comment.mn

Жүжигчин Б.Батмэнд: Би хар тамхи хэрэглээгүй

“Бодлын хулгайч”, “37 дугаар точка” олон ангит кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин, дуучин Б.Батмэндийг мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгаад харьяалах шүүхэд нь шилжүүлсэн талаар цахим сайтуудаар мэдээлжээ. 

Б.Батмэндийг Баянзүрх дүүргийн нутгаас өнгөрсөн нэгдүгээр сард барьсан аж. Бидний эх сурвалжийн мэдээлснээр шээсэнд нь биологийн тест тавихад “THC”-ээс гадна “каннабис” төрлийн ургамал хэрэглэсэн нь нотлогдсон хэмээн эдгээр мэдээлэлд дурдсан байв.

Харин энэ талаар жүжигчин, дуучин Б.Батмэнд дараах тайлбарыг өгчээ. “Ээ базарваань. Хэрвээ ямар нэгэн тийм зүйл болсон бол өдийд би хоригдчихсон байх ёстой байх. Чухам юунаас болоод ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй. Хаанаас хэн ямар зорилгоор ийм муухай гүжир гүтгэлгийг тарааж байгаа юм болдоо. Би уг нь хүнд гэм хийдэггүй л хүн юмсан. Ах нь одоо 50 хүрч яваа хүн. Яалаа гэж жоохон хүүхэд шиг ийм зүйлд холбогдох вэ дээ” гэж байсан юм. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.