Comment.mn

Короновирус гэгчийн үйлдвэрлэгч нь хүн төрөлхтөн өөрөө

Биологийн шинжлэх ухааныг чөдрөөс нь чөлөөлье

    Бид амьдарч байгаа ертөнцөө, дээр нь оршин буй юмс, амьтас бас өөрсдийгөө оруулаад физик ертөнц гэж нэрлэж ирсэн билээ. Саяхныг болтол бид физик ертөнц маань хатуу, шингэн, хий, плазм гэсэн 4 төлөвтэй юм байна гэж ойлгож явсан. Гэтэл орчин үеийн физикийн шинжлэх ухаан дээрх 4 дээр нэмэгдээд физик вакуум, ухамсаржсан инерги мэдээлэл,  мэдээлэл гэсэн гурван төлөв байна гэж үзэх болчихоод байна. Ингээд ертөнц маань 7 төлөвтэй болчихлоо. Ертөнц 7 төлөвтэй болчихож байгаа биш, угаасаа ийм байсныг нь таньж эхэлж байгаа хэрэг юм л даа. Дээрх долоогоос хүнд хэдэн төлөв нь байна вэ, чулуунд эсвэл усанд хэдэн төлөв байна вэ гээд харвал өөр өөр дүр зураг харагдах бололтой. Тухайлбал чулуунд хатуу, физик вакуум, ухамсрын орон, мэдээлэл гэсэн 4 төлөв, усанд  шингэн, физик вакуум, ухамсрын орон, мэдээлэл гэсэн мөн 4 төлөв, харин хүнд долоон төлөв долуулаа агуулагдаж байдаг аж. Эндээс шинжлэх ухаанд шинээр орж ирж буй 3 төлвийг бүх юмсад байдаг түгээмэл мөн чанар гээд ойлгоод авчих нь зүйтэй юм.  

    Шинжлэх ухаан жаахан сонирхдог хүмүүс болон физикч эрдэмтэд эрхбиш мэдэх байх. Онолын физикийн талбарт сонгодог механик, квантын механик хэмээх мэдлэгийн 2 чиглэл буй  болоод 100 гаруй жил сөргөлдөж ирсэн байдаг юм. 

Сөргөлдөөний гол агуулга квант механикчдийн илрүүлээд байсан бөөмсийн дуализм, полирасположенность, телепати, телепортаци зэрэг үзэгдлүүд нь сонгодог механикийн тайлбар өгөх боломжит багтаамжаас хальчихаад байсантай холбоотой билээ. Энэ нь хувь эрдэмтдийн буюу мэдлэгийн школын зөрчилтэй ямарч холбоогүй зүйл. Ингээд явж байтал сонгодог механик дахь харьцангуйн онолын тэгшитгэлийг өргөтгөн гүнзгийрүүлэх замаар дээрх түгээмэл 3 төлвийг Оросын эрдэмтэд гаргаж ирсэн. Эдгээр шинэ төлвүүд орж ирснээр квантын ертөнцөд болдог дээрх үзэгдлүүдийг тайлбарлах боломж бүрдчихэж буй юм билээ. Одоо орчлон ертөнцийг 7 төлөвтэй гэж үзээд түүнийгээ голограф бүтэц гэж нэрлэх болчихоод байна. Голограф гэдгийг бүтэн хэмжээс буюу ертөнцийн бүтэн дүр зураг гэж ойлговол зүйд нийцнэ. 

   Физик нь нэг иймэрхүү ахиц дэвшилтэй, итгэл төрүүлэхээр байгаа бол түүнтэй мөр зэрэгцэн яваа биологит юу болж байгаа вэ. Физикийн ололтыг товч дурьддаг нь физик, биологи хоёулаа нэг л объектыг /ертөнц/ судалж байгаатай холбоотой юм. Физик 7 төлвийг илрүүлчихээд байхад биологи маань нөгөө хатуу, шингэн, хий гэсэн 3 төлвөөсөө тас зуурсан хэвээрээ байх вий гэж эмзэглэсэн хэрэг. Таван үгэндээ танигдана гэдэг шиг ДЭМБ-ынхны яриа, өгүүлэмжийг сонсвол нөгөө махан биеэсээ цааш бодож сэтгэсэн юмгүй бололтой байх юм. Физикт бүтэн ертөнц голограммын асуудал яригдаж байхад биологид ийм юм байдаггүй юм уу. 

   Саяхнаас Хятадад короновирусын ханиад гарсантай холбоотойгоор ДЭМБ-ын Монголын суурин төлөөлөгчид, манай биологи, анагаах ухааны чиглэлийн эрдэмтэд, эрүүл мэндийн яам, халдвартын эмнэлгийн дарга нар өдөр бүр иргэддээ зөвлөмж мэдээлэл өгч байна. Би тэдгээр зөвлөмжүүдтэй бүрэн санал нэгтэй, дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ нь хэрэглээний мэдлэгийн түвшний зөвлөмжүүд юм. Хэргийн учир энэ хүн төрөлхтөн вирусын дарангуйллаас салах уу, түүнд нэрвэгдэхгүй байх боломж бий юу гэдэг асуудалд байгаа болов уу гэж ойлгож байна. Үүнд өнөөгийн биологийн шинжлэх ухааны түвшин хариу өгч чадах уу. Шулуухан хэлэхэд өнөөдрийнх шигээ Дарвины хувьслын онолд хүлэгдсэн чигээрээ байвал чадахгүй. Учир нь энэ онолд хүнд ч, вируст ч агуулагдаж байдаг өмнө өгүүлсэн ертөнцийн 7 төлвийг хамтад нь шингээх чадвар байдаггүй юм. Бид л онол гээд буруу ойлгочихсон болохоос уг нь таамаглал юм билээ шүү дээ. Энэ таамаглал нотлогдсон бол онол гэгдэх байсан байх. Гэтэл өнөөг хүртэл түүнийг нотлох нэг ч баримт олдоогүй юм. Тухайлбал гүрвэлээс шувуу, бичнээс хүн үүссэн гэдэг билээ. Эдгээрийг археологийн олдвороор нотлох ёстой байсан. Гүрвэл шувуу хоёрын завсрын, хүн сармагчин хоёрын завсрын бүтэцтэй олдворууд улс бүрийн байгалийн түүхийн музейд чихээстэй байх байв. Амьтны ертөнцийн филогенез хөгжил салаалж хувьсах /дивергенция/ замаар явсан гэж Дарвин үзсэн. Ухаан нь гүрвэл хэдэн чиглэлд салаалж хөгжөөд тэдгээрээс нэг нь шувуу болоод бусад нь гүрвэл чигээрээ үлдсэн гэсэн үг. Хун шувуу ямар нэгэн гүрвэлээс үүссэн юмаа гэж бодъё. Тэгвэл гүрвэлээрээ үлдсэн нөгөө салааных нь нөхдүүд хаана байна вэ?. Дивергенци хэмээх энэ таамаглалд туйлын бүү хэл харьцангуй үнэний ч үнэр байхгүй болохыг олон талаар нотолж болох билээ. Биологи нь түүхэн хөгжил /филогенез/ дээр тийнхүү будилж байгаа бол хувь хөгжил /онтогенез/-ийг мөн л бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Онолын биологийн хариулт олох ёстой хамгийн чухал асуудал нь энэ ертөнц дээр амь яаж үүссэнийг судалж мэдэх. Энэ тухай бүр сураг ч байхгүй байгаа билээ.

   Хувьслын филогенез  гэдэг энэ таамаглалын хамгийн хорлонтой агуулга бол хүчтэй нь хүчгүйгээ залгих амьдралын төлөөх тэмцлээр илэрдэг байгалийн шалгарал нь амьд байгалийн хөгжлийн уг сурвалж юм гэж үзсэнд байдаг.

Өвсөн тэжээлтэн, элдэв идэштэн, махчин амьтдын янз бүрийн төрөл зүйл байдгийг байгалийн зохистой тэнцвэрийг хадгалж байдаг ухаалаг тогтолцоо гэж ойлгох ёстой байтал түүнд амьтны шинэ зүйл үүсэх механизм нуугдаж байгаа мэтээр төсөөлсөн нь харгислалын элементийг зөвтгөн дөвийлгөсөн ноцтой алдаа байлаа. Энэ хүн төрөлхтөн зөвхөн хүнд байдаг дохионы 2-р системийн агуулгыг дутуу үнэлж, өөрийгөө амьтан хэмээн ойлгож тэнд үйлчилдэг амьдралын хэв маягийг дуурайн амьдарч байгаа нь өрсөлдөөнт улс төр, өрсөлдөөнт эдийн засаг гэх мэт туйлын тэнэг механизмуудаар нь илэрч байгаа бөгөөд эдүгээ эргээд түүндээ хэмлүүлэн мэгдэн сандарч байгаа дүр зурагтай байна.  

   2003 онд шиг санаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон, Английн ерөнхий сайд Тони Блейр нар хамтарсан  мэдэгдэл хийж, эрдэмтэд хүний геномын бүрэн бичиглэл хийж чадлаа хэмээн дэлхийн сонорт сүр дуулиантай хүргэсэн билээ. Хүний геномын энэ төслийг АНУ-ын Нобелийн шагналт биологич Уильям Джорж Вотсон удирдсан юм билээ. Яагаав нөгөө ДНХ-ийн молекулын химийн бүтцийг 1953 онд тайлсан эрдэмтэн шүү дээ. Тэрээр хүний геном нь 35000 орчим генээс тогтдог гээд тэдгээрийг эсэд байдаг ДНХ-ийн молекулын дөнгөж 2,0% нь тодорхойлж байна гэсэн. Харамсалтай нь үлдсэн 98,0%-ийг нь “хогийн” ДНХ хэмээсэн юм. Юу гэж эсэд ийм их “хог” байж байхав дээ. Үүнийг хатуу, шингэн, хий гэсэн гуравхан төлвийн хүрээнд эргэлддэг хувьслын таамаглалын байр сууринаас харвал “хог” болж харагдана. Харин 7 төлөв бүхий бүтэн голограф ертөнц дээр буулган харвал ямарч хоггүй, бүрэн хариуцлагатай молекулууд гэдэг нь тодрох билээ. Урьдчилан хэлэхэд ДНХ-ийн молекул нь мэдээллийг бодислог төлвөөр дамжуулахаас гадна долгион төлвөөр дамжуулдаг болохыг туршлагаар нотолчихсон юм.

ДНХ-ийн энэ долгионон дамжуулалт орон зай, цаг хугацаанд баригддаггүй болох нь мөн л туршлагаар нотлогдчихсон юм. Тэхээр нөгөө “хогийн” ДНХ маань иймэрхүү байдлаар ажилладаг гэсэн үг.

ДНХ-ийн молекул нь уламжлалт Дарвинист биологит үздэг шиг зөвхөн удамшлын мэдээлэл буюу уураг бүтээх хөтөлбөр тээдэггүй, ерөөс мэдээллийн чанартай байж болох бүхнийг хүлээн авч, хадгалж, ертөнцийн мэдээллийн орон руу цацаж байдаг, ертөнцийн мэдээллийн орны шийдлийг эргүүлээд физик ертөнц рүү илгээх илгээмжийг хүлээн авч байдаг орчлон ертөнцийн мэдээллийн харилцааны зууч нь юм билээ. Ингэхлээр шинжлэх ухаан алив бүхний үүслийн шалтгааныг мэдээллээс эрж хайх ёстой юм байна гэдэг нь тодорхой болчихож байгаа юм. Буй бүхний их өргөө болсон манай галактик их тэсрэлтээр хоосноос үүссэн гэдгийг дэлхий нийтээрээ мэдэх болсон. Энэхүү хоосон гэдэг нь юу ч байхгүйгээс гэсэн үг биш, мэдээллээс үүссэн гэсэн үг билээ. Ингэхлээр орчлон дээр буй бүхний анхдагч уг сурвалж нь ямар нэг урьдач амьтан биш мэдээлэл байжээ гэдэг гаргалгаа гардаг юм. Хүн нь өөрөө бүхий л үйл хэргээрээ мэдээлэл үйлдвэрлэгч байдаг. Эдгээр мэдээллүүд сайн, муу төрөл төрлөөрөө нэгдэн нийлж мэдээллийн бөөн буюу хурдас үүсгэн тодорхой үр дагаврыг бүтээх шалтгаан болж хувирдаг байна. Шалтгаан үрийн хууль  гэж философид байдаг даа. Тэр л юм даа. 

   Одоо гараад байгаа короновирус гэгчийн үйлдвэрлэгч нь хүн төрөлхтөн өөрөө юм. Хүн төрөлхтөнг бүрдүүлж байгаа улс гүрнүүд, хүмүүс нь төрөө, бас ахуйгаа жолоодохдоо үүсгэсэн үг, үйлдлийн мэдээллүүд хуран зузаарч эцэстээ нэг ийм вирусын захиалга болон хувирсан хэрэг юм.

Мэдлэггүй мунхаг үйл ажиллагаагаараа захиалга өгч орхисон л бол илгээмжийг нь авахгүй гэж яаж ч тийчлээд нэмэргүй хорвоо шүү. Захиалга болон хувирсан байж болзошгүй зарим тэнэглэлүүдээ эргээд нэг харцгаачихъя. 

1.Геополитик гэж яриад байдагтай нь холбогдох болов уу. Энэ дэлхий  дээр болж байгаа сөргөлдөөний халуун цэгүүд. Үүнд Арабын ертөнц,  Изриаль Палестины дайсагнал, Солонгосын хойг, Энэтхэг Пакистан, Орос Укриан, Курилийн арлын будлиан гэх хуваагдлууд. Энэ хуваагдал нь хэдхэн улс гүрний хүрээнд биш, маш олон улс гүрнүүд татагдан ордог, яг үнэн чанартаа том гүрнүүдийн шуналын мэдээллийг өөртөө агуулж буй.

2.Дэлхийн улс бүрт байдаг эрх баригч  хүч, сөрөг хүч хэмээх хуваагдал. Энэ нь улс төр гэдэг сүрхий шинжлэх ухаан байдаг гэх хийрхлээс үүдэлтэй боловч үнэн нүүр царай нь олон түмний буй болгосон баялгаас аль болох ахиухан хулуулан авах гэсэн шуналын зорилго ард нь нуугдаж байдгийг бид бэлхнээ харж байна. Дотоодын бүх хуваагдал нь хэдхэн хүний асуудал байдаггүй нь хамгийн хорлонтой. Тэднийг дагаж нийгмээрээ хуваагдаж хонзогнон  бие биерүүгээ хялалзан шазалзаж байдаг бүлэглэл маягийн бүтцүүд аяндаа үүсдэг юм байна. Хэн илүү уралцаж шазалзсаныг нь дээдлэх маягийн соёл ч төлжиж биежих янзтай болоод ирж байна. Энэ бүх арчаагүй мэдээлэл чинь шалтгаан үрийн хуулиар хар мөрөө гарцаагүй үлдээдэг, үлдээж ч байгаа шүү. 

3.Хүн төрөлхтний хэрэглээний ахуйтайгаа харьцаж буй туйлын харгис хэрцгий харилцааны мэдээлэл. Интернет орчноос харж байхад энэ хүн төрөлхтөнд чинь иддэггүй амьтан гэж байдаг юмуу?. Хорхой шавьж, арваалж, хулгана зурам, нохой шувуу, үнэг хярс, туулай тахиа бүгдийг иддэг бололтой.

Үнэг туулай хярсаа амьдаар нь өвчих энүүхэнд. Иддэг нөгөө хорхой шавьжаа амьдаар нь буцалж буй халуун тосруу шанагадаад хийчихэж байх юм. Түмпэн дүүрэн оготно авч ирээд тогоонд буцалж буй халуун усруу сүүлнээс нь барьж дүрээд нэг нэгээр нь шувтарч зумлаад өөр нэг түмпэнрүү шидчих юм. Өнөөдүүл нь түлэгдлийн шоконд орчихсон татганаад л байж байх жишээний. Тэрч бүү хэл нэг их олон хөлтэй нялцгай биетнийг нэгэн эмэгтэй амьдаар нь арвагануулаад зулгаан идэж буй бичлэг байналээ. Энэ мэт аймшгийн мэдээлэл өчүүхэнч алдагдалгүйгээр ертөнцийн мэдээллийн оронд очдог. 

4.Өнөөгийн хүмүүсийн авир төрхийн мэдээлэл байна. Үүнийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл, цахим мэдээлэл зэргээсээ харчихаж болно. Үнэмлэхүй дийлэнхи нь сөрөг байгаа. Гэр бүлээ хүчирхийлэх, хүүхдээ хүчирхийлэх, хүн хоорондын өрсөлдөөн уралцаан, атаа хорсол, өс хонзон бүр цаашлахаараа төрийн албадлагын механизмыг хувийн хорслоо тайлахад ашиглах, цаашилбал долигонох “бөгс долоох” мэт эелдэг юм шиг мэдээлэл нь ч цаанаа шуналын зорилготой байх тул сөрөг мэдээлэлдээ орно. Бидний кариер хөөж буй, нэр төр, цол хэргэм горилж буй бүх хэлбэрүүд, албан тушаал хөөцөлдөж буй байдлууд нь бүгд шуналаас үүдэлтэй мэдээллүүд юм. Хүн хоорондын харилцаанаас үүсдэг гомдол цөхрөл, гуниглал гэж айхтар юм бий. Дээр өгүүлсэн бүхэн бүгд мэдээллийн чанартай бөгөөд ямарч алдагдалгүйгээр ертөнцийн мэдээллийн орноо очиж боловсруулалтад ордог болохыг ойлгож ядах юмгүй болоод байна.  

   Хүн, түүнээс гарсан мэдээлэл өөрөө бүтээгч хүч байдаг, вирусыг хүн өөрөө бүтээдэг болохыг ноён вирус өөрөө бидэнд хэлж өгч байгаа юм. Монголд ДОХ-ын вирус тээж яваа 280 гаруй хүн байдаг юм гэнэ. Тэдний 80,0%-нь эрчүүд байдаг. Эдгээрийн 80,0% нь гомосекс буюу хүйс сөрөн тачаадагчид байдаг юм байна.

Тэдэн дотор эр эм хүйсрүү шилжиж үйлддэг сайн эрчүүд бас мэр сэр байдаг хэрэг. Тэдэнтэй 20,0%-ийг эзэлж буй бүсгүйчүүд таарч азгүйтсэн. Энэ баримт л гэхэд ДОХ-ын вирус гомосексчүүдийн хөнжлийн ажлын мэдээллээс үүссэн гэдгийг гарцаагүй нотлох билээ. ДОХ нь хүнд сармагчингаас халдварласан гэх маягийн юм ойлгуулах гэж оролдсоор ирсэн. Яаж гэдгээ хэлчих хэрэгтэй. Хэрэв сармагчингийн халдвар тарсан бол хүйс болон бэлгийн чиг баримжаа харгалзахгүйгээр тархах нь дэндүү ойлгомжтой зүйл. Ийм тохиодолд дээрх 280 гэдэг тоог үндэс болговол магадлалаар ДОХ-ын 5000-10000 тохиолдолд 1 гомосексчин оногдох байв. 

   Одоо хүн төрөлхтөнд ДОХ тараасан гэгдэж буй сармагчинруугаа эргэн очъе. Нэг тийм эр, эм хүйс ялгаварлалгүй нялууран тэврэлдэж мунаглан сексдэж байдаг сармагчингийн төрөл байдаг гэж уншиж байснаа санаж байна. Дэлхий дээр маш олон сармагчингийн төрөл зүйл байдаг, тэдэн дотор дээр өгүүлснээр ертөнцийн жам мөрөөс гаж байдлаар тачааддаг тэр сармагчингийн нэрийг  Бонабо гэж байсан шиг санагдана. Бонабо гэдэг нэрийн тухайд би ташаарч байж болзошгүй. Энэ мэдээллийг авсан эх сурвалжаа олохоо больчихоод байна.  Тэр ДОХ-ын вирус гэдэг амьтан бонабогаас бусад сармагчингийн биерүү яагаад ордоггүй юм бэ. Ингэхлээр бонабо хүн 2 нь тус тусдаа өөр өөрийнхөө мэдээллээр вирусаа захиалан бүтээж авсан болж таарнаа даа. 

   Аливаа бүхний үүслийн уг сурвалж мэдээлэл юм гэдгийг вирус нь өөрөө хэлж өгөөд байхад судлаачид нь тойрч эргэцээд байдгийн учрыг мэдэхгүй юм.  Хоёр эр хүн нэг хөнжилд орноо гэдэг ертөнцийн зүй тогтолд яагаад ч зөвшөөрөгдөхийн аргагүй шууд хориглох ёстой булай үйлдэл болж ертөнцийн мэдээллийн оронд үнэлэгдэж байгааг тэр мэдээллээс үүссэн вирус нь мөн л хэлж өгч байна.

Дархлааны нь тогтолцоог залгидаг амьтан бүтээж тэрхүү мэдээлэл үйлдвэрлэгчрүү оруулахаас өөрөөр яах ёстой гэж.  Дэндүү ухаалаг яг тохирсон хариу юм бишүү. Үүнийг шийтгэл гэж үзэхгүй, зүгээр л ертөнцийн зүй тогтол ажээ. 

   Мэдээлэл бодижих тухайд онолын физик юу гэж байгаад анхаарлаа хандуулъя. Мэдээлэл нь орон зайн мушгиралтыг өдөөх замаар анхдагч торсион орон гэж нэрлэдэг ухамсрыг үүсгэнэ. Ийнхүү ухамсаржсан мэдээлэл буй болох ажээ. Энэхүү ухамсаржсан мэдээлэлд дараагийн төлөв үүсэх хөтөлбөр агуулагдах ба тэр хөтөлбөрийн дагуу физик вакуум буюу материйн үндэс болох виртуаль матери үүсдэг гэнэ. Энэхүү виртуаль материас  жинхэнэ бүдүүн матери нь /эгэл бөөмс/ үүсдэг юм байна. 

   Вирусын тухайд ийм механизмаар үүсдэг ч байж болно, үгүй ч байж болно. Учир нь вирус гэгч нь бүтцийн хувьд тун авсаархан, ердөө ДНХ-ийн эсвэл РНХ-ийн нэг өчүүхэн судал юм байналээ. Хүний болон амьтны эсэд юу л байнав дээрх 2 молекул чихээстэй байгаа. Ямар сайндаа 98,0%-ийг нь “хог” гэж байхав. Энэ их “хог”-ноос нэг өчүүхэн судал тасарч тэр айхтар хорлонтой амьтан үүсдэг байж болох уу. Үүнийг би мэдэхгүй. ДОХ-ын вирусын тухайд яаж үүссэнийг нь мэдэж чадахгүй ч яагаад үүссэнийг нь мэдэж болох нөхцөл бүрджээ гэж харагдаж байна. ДОХ-ын вирус мэдээллээс үүсдэг байвал хүнийг өвчлүүлдэг бусад бүх вирус адил зарчмаар үүсдэг байж таарна. Одоо гараад байгаа, дэлхийг бүхэлд нь хорионд хийгээд байгаа шинэ короно ч ялгаагүй. 

   Дэлхий дахины биологи чиглэлийн эрдэмтэд энэ шинжлэх ухаанаа зэрэмдэг байгааг ойлгож бүтэн болгож авахгүйгээр нян гэдэг бяцхан дайсантай байлдана гээд хөөрцөглөөд байвал муу эр дайнд хөөрнө гэгч болох нь ээ. Ингэхийн тулд хамгийн түрүүнд үүслийг томьёолсон Дарвины үзэл санаанаас татгалзах хэрэгтэй болно. Цаашлаад ертөнцийг таних нэгэн зорилгод мөр зэрэгцэн яваа онолын физикийнхээ барааг нь алдчихалгүй харж явахыг хичээх ёстой болж байна. Судалдаг объект нь нэг учир энэ 2 мэдлэгийн суурь мөн чанар тохирч байх учиртай билээ. Судалдаг объектоо бүтэн дүр төрх голограф бүтцээр нь харж хандлагаа зөв гаргаж ирэхгүй бол үнэнд ойртохгүй. Төгсгөлд нь ертөнцийг голограф буюу бүтэн дүр төрхөөр нь харах цонхны нээлхийг олоход дам болон шууд байдлаар хувь нэмрээ оруулсан суу билэгт агуу эрдэмтдийн нэрийг дурсахыг хүслээ.

   Макс Планк, Альберт Эйнштейн, Эрнст Резерфорд, Нильс Бор, Луй Де Броль, Вернер Хайзенберг, Эрвин  Шредингер, Вольфганг Паули, Макс Борн, Эдвин Хаббл, Фриц Цвики, Стивен Хокинг, Рожер Пенроуз, Арно Пензаис, Роберт Вилсон, Алан Гут, Ален Аспект, Геннадий Шипов, Анатолий Акимов, Дэвид Бом, Антон Зейлингер, Грег Брэден, Петр Гаряев  нар үнэхээр гайхамшигтай зам мөр гаргаж дээ гэж ойлгосон.

   Ковид-19, 20-ыг яаж ийгээд даван туулдаг юм байж. Вакцин хийгээд бүрмөсөн дардаг ч байж болно. Ингэлээ гээд дайнд ялж байна гэж ойлговол маш том эндүүрэл, хоосон хөөрцөглөөн болно. Бид бүхний, дэлхийн хүн ардын мэдээллийн агуулга шинж чанар өөрчлөгдөхгүй бол хүн ам өсөхийн хирээр мунхгийн мэдээллийн хурдас овоорох эрчим улам нэмэгдэж ковид 25,30, 40 гэх мэт шинэ зэвсгүүд үүсэн буй болох нь тодорхой бөгөөд өмнө хийж авсан ковид 19-ийн вакциныг огт тоохгүй болсон байх болно.Тэр үед бидний үр ач нар хөөе цаана чинь шинэ ковид байлдая гээд байж байх юмуу. 

   Энэ эгзэгтэй цаг үед зөвхөн хүнд заяасан дохионы II системээ бүрэн дүүрэн ашиглаад өөрдийнхөө алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөнгөө ертөнцийн торсион орны зүй тогтолд нийцтэй мэдээллийн орчин бүрдүүлэх чиглэлд өөрчлөгдөх ёстой болохыг тодотгосон зөвлөмж уриа боловсруулан ДЭМБ-д хүргэх нь зүйтэй болохыг монголынхоо биологи, эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачиддаа уриалж байна. Ертөнцийн мэдээллийн трансценденталь орноос үйлдсэн мунхаглалууддаа гэмшин ахин дахин уучлал эрсүгэй. 

Н.БЭГЗЖАВ PhD, 

Д.ЭНХТАЙВАН Ph,D

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.