Өмнөд Солонгосын эрх баригчид өнөөдөр коронавирусийн халдварын 52 шинэ тохиолдол илрүүлснээ зарлалаа. Ингэснээр тус улсын нийт халдвартай хүний тоо 156 болж огцом өсөж байна.
Сүүлийн гурван өдөр халдварын тохиолдлын тоо гурав дахин өссөн нь Дэгү хотын сүмд гарсан тархалттай холбоотой юм.
Өнөөдөр илэрсэн 52 тохиолдлын 41 нь Дэгү хотод бүртгэгджээ.
Солонгос улсад сүүлийн 2 хоногт COVID-н 53 тохиолдол нэмэгдсэн шалтгаан: 2/6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгдсэн Х гэх 61 настай эмэгтэй.
Эмчилгээний үед 38.8 хүртэл халуурсан, эмч 2/8-нд шинжилгээ хийе гэхэд хариуд нь би Хятад яваагүй, өвчтэй хүнтэй контакт үүсгээгүй зүгээр гэж цааргалж. 2/11-нд дахиад халуураад эмчийг хэлэхэд мөн л адил шинжилгээ өгөөгүй. Солонгост хүчээр шинжилгээ авч болдоггүй бна. 2/14-нд шээсний шинжилгээнээс нь COVID-н шинж илрэхэд эмч дахин шинжилгээ хийе гэхэд хөгшин үгүй гээд эмнэлгээс гараад явсан.
Эмнэлгээс гарснаас хойш 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа 2/9, 16-нд явсан.. Мөн 7 хоногт маш олон газраар явж. Одоо цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж бна. Эдгээрээс 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй хаана яваа нь тодорхойгүй. Цаашдаа халдварласан хүний тоо эрс нэмэгдэх магадлал байна .