Comment.mn

Т.Дэлгэрмөрөн: Солонгон ааштын увидас фэйсбүүк хуудсыг “report”хийж, энэ балиар амьдралыг дуусгаж өгөөч

Дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда гэх бүсгүйтэй хамтран амьдарч охин болсон. Гэвч өнгөрсөн оны сүүлээр хосууд маргалдаж, гэр бүлийнхээ харилцааг олон нийтэд ил болгосон. Тэд уг нь үр хүүхдүүдээ бодон буцаж эвлэрлээ хэмээн олон түмний сэтгэлийг амраагаад байсан билээ. Тэгвэл тийм биш бололтой. Энэ тухай дуучин залуу өөрийн цахим хуудастаа ийнхүү нийтлэв.

Зөөсий бид хоёр ямар задарсан амьдралаас жаргаж үлдсэн хоёр биш дээ.Бидний амьдралыг нээрээ ингэж сүйрүүлж хөгшин залуу хүүхэд эгч дүүсгүй ингэж тоглож хаях гэж дээ чи.

Бид чамаар дутаагүй шүү дээ.Үнэхээр хүсэж үгүйлсэн үр хүүхдээрээ дутаж санаж гансарч байна шүү дээ.Чи миний үрийн анхны шинэ сарыг аавтай нь эгчтэй нь учруулахгүй өвөөд нь хайрлуулахгүй хүний байшинд бүгдээс нууж өөрөө гадуур тэнэн лайв хийж,хүний гар харуулсан амьдралтай золгуулж байна шүү дээ.Чи ямар муухай амьдралаасаа ингэж өш санаж үлдсэн новш вэ.Төрүүлсэн охин Халиукаагийнхаа нүдэнд зовлон гуниг үлдээж,төрүүлсэн эхийгээ хүн чинээ тоодоггүй завхарсан замаа алдсан чамаар бид ахин нэг хүүхдийн хувь заяаг чинийх шиг давтуулмааргүй байна аа. Халиука аавтайгаа хэдий амьдарч байгаа ч эцэг охин хоёрт ээж байгаа мөртлөө байхгүй юм шиг хорвоог туулан зовж болохгүй шүү дээ.Ямар муухай харгислал вэ чи,дээрээс нь одоо бид нар.Хүндэт ээжүүдээ хүмүүсээ хүн ийм байж болохгүй биздээ.Халуун ам бүл,хайр дүүрэн гэр бүл гэдэг чинь харласан дотортой хүмүүсийн зугаа байж болохгүй шүү дээ.

Хууль шүүхийн байгууллага ямар чиний тоглоом юм уу.Хүн зон бидний амьдрал ямар чиний зугаа юм уу. Чамайг гээд бид зовлон үзсэн хүнийхээ хувьд дуугаа тэсэж байхад,чи миний үр хүүхдүүдээр намайг ингэж гаслуулна гэж санаж яваа бол бид ийм амьдралыг хүсэхгүйээ.Чамд гомдсон талийгчын ээж эмээ ах дүүсээс эхлээд бид бүгдээрээ чиний гэр бүлийг хүндэтгээд гомдол саналгүй ухаан гаргаад байхад та нар ямар андуурчихсан эх захаа алдсан балиар хүмүүс вэ

Зөөсийгийн бичсэн бүхэн үнэн шүү дээ.Би өшөө дээрээс нь энэ хүний бидний амьдралыг хэрхэн гутаан доромжилж эх захаа алдасныг нь хэлвэл чи нээрээ удам судраараа шившиг болно доо Аргагүй эрхэнд аав нь охиноо санахдаа ингэж учраа олохгүй мангартаж явах ч гэж дээ.Хүмүүсээ тэр хүний энэ завхарлыг зогсоож өгөөч.Тэр Солонгон ааштын увидас гэсэн пэйжийг нь “REPORT”хийж бидэнд тохиолдоод байгаа энэ балиар амьдралыг дуусгаж өгөөч. Тэр одооч миний бидний амьдралыг гутаасаар явна.Үр хүүхэд минь хүний гар дээр ганцаардаж биднийгээ санан айж уйлж байна бидэнд туслаач.Хаана байгаа нь мэдэгдэхгүй хүүхдүүдийн эрхийг хангалттай зөрчиж байна шүү дээ энэ хүн.

Хамаагүйээ надад гэм буруу байгаа бол би гэм буруугаа хүлээж хуулийн хариуцлагаа үүрчихье ээ би чадна.Харин эгч дүүсийг ийм амьдрал үзүүлж чадахгүй Монгол эрээ би.Хаана ч хэнд ч үнэнгээ хэлнэ худал хуурмаг амьдарч чадахгүй. Үнэхээр Тогосмаагийн Ананда гэгч хүн хүний амьдралаар тоглосон нөхрийг зогсоомоор байна аа хүмүүсээ.Бид тэсэхгүй нь. Хэрэв болор шаахай өмсөдөг “Үнсгэлжин”гийн аав гэртээ амьд иргэж ирсэн бол тийм балиар хойт эхийг хөөн зайлуулах л байсан хайртай бүхнийхээ төлөө.Солонгон ааштын увидас пэйжийг REPORT хийж өгөөч хүмүүсээ Үнэндээ л нээрээ “Алтан загасны үлгэр”цаашаа юм болж байна доо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.