УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгагдаж байгаа.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хандсан. Саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сар 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар болсон байна.