Монгол улс нь амьдрахад тааламжтай улс боловч хот суурин газар өргөжиж тэлэхийн хэрээр сүүлийн жилүүдэд том хотуудын агаарын бохирдол их болсны улмаас хүн ам эрүүл мэндээр хохирох эрсдэл ихсэж байна.
Ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ хэт ихсэж, хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Улаанбаатар хотын захын дүүргүүдэд хүн ам хэт төвлөрч, гэр хороолол тэлж байгаагаас агаарын бохирдлын түвшин харьцангуй ихээр нэмэгдэж байна. Дэлхий нийтэд агаарын бохирдлын улмаас зүрхний өвчин, цус харвалт, уушгины архаг бөглөрөлт, хавдар, хүүхдийн амьсгалын замын хурц халдварт өвчин зэргээр жил бүр 4.3 сая хүн нас барж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга замыг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан олон улсын практикт хэрхэн шийдвэрлэж байгааг судлан Улаанбаатар хотын бодит эрчим хүчний нөөцөнд тулгуурлан агаарын бохирдлыг 20 хүртэлх хувиар бодитой хэмжээнд бууруулах боломжтой байна.
Нийслэлийн нийт айл өрхийн 58 хувь нь гэр хороололд нүүрсхүчлийн хий ялгаруулж суурьшлийн бүс нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул бидний хүрээлэн буй орчны агаарын бохирдол хэвийн хэмжээнээс давсан үзүүлэлттэй байна.
Үндэсний халаалтын Домогт Хийц ХХК нь иргэд, аж ахуйн нэгж, айл өрх, төрийн оролцоотойгоор агаарийн бохирдлын эсрэг “ Цэлмэг Улаанбаатар төслийг санаачилж, нийгэмд тулгамдаж буй утааны асуудлыг шийдвэрлэхээр ажилдаа ороод байна.
2020 онд Улаанбаатар хотын гэр хорооллын 20 хувийг одоогийн байгаа эрчим хүчний нөөц боломжин дээр суурилж, судалгааны үндэслэл дээр айл өрхийн халаалтын цогц шийдлийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөлд хамтран ажиллах сонирхолтой чанараар баталгаажсан, байгаль экологид ээлтэй халаалт, дулаалгын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж байна.
Домогт хийц ХХК нь 2017 оноос Дэлхийн шилдэг 10-н сургуулийн нэг болох БНХАУ-ын Синхуа технологийн их сургуулийн профессорууд Нано технологиор бүтээгдсэн, эрчим хүчний өндөр хэмнэлттэй зэс голтой радиаторыг Монгол орны байгаль, цаг уурийн эрс тэс нөхцөлд зориулан бүтээж, албан ёсны эрхтэйгээр эх орныхоо зах зээлд анх удаа нутагшуулан агаарын бохирдлын эсрэг бодитой өөрчлөлтүүдийг өдрөөс өдөрт авч хэрэгжүүлсээр байна.
Одоогоор 100 гаруй аж ахуй нэгж болон 400 орчим айл өрхүүдийн дулаан хангамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлээд байна. Байгаль орчинд ээлтэй Монголд цор ганц үүлэн технологи дээр суурилсан эко радиотор нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015, Олон улсын байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015 стандартаар баталгаажсан. Үндэсний MNS ISO9001:2016 чанарын стандарттай.
ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ, ЭКО, ЦЭВЭР АГААРТАЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМДТАА- ДОМОГТ ХИЙЦ ХХК