Comment.mn

“T-Finance” аппликейшнээр хүү шимтгэлгүй бараа бүтээгдэхүүний зээл болон бэлэн мөнгөний зээлийн үйлчилгээ авах боломжтой

“T-Finance” аппликейшн нь хэрэглэгчдэд зээлийн болон төлбөрийн цоо шинэ хэлбэрийг санал болгож байгаа юм. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү санаачилгынх нь талаар “Т-ЭкоСистем” ХХК-н Мэдээлэл технологийн газрын захирал А.Отгонхүүтэй ярилцлаа

“T-Finance” бол технологид суурилсан санхүү, төлбөрийн үйлчилгээний шинэ төрөл юм. Гар утсанд суулгасан аппликейшнийг ашиглан уламжлалт бэлэн мөнгөний зээлийг цахимаар авахаас гадна бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний авах худалдан авалтын хүүгүй, шимтгэлгүй зээлийг авч болно. Одоогоор Монголд бараа, бүтээгдэхүүний хүү шимтгэлгүй зээл олгодог үйлчилгээ байхгүй учраас үүгээрээ шинэ юм. Үүнд  ашиглагдах технологи нь дэлгүүрийн кассыг зээлийн системд холбож байгаагаараа шинэ гэж хэлж болно. Олон улсын жишигт бол манайх шиг цалингийн зээл, тэтгэврийн зээл гэж байдаггүй. Кредит карт буюу зээлийн картыг л ашигладаг. Бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын төлбөрөө тухайн үед мөнгөгүй ч кредит картаараа гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгвэл манай “T-Finance” аппликейшний бараа, бүтээгдэхүүний зээл энэ талаараа кредит картын үйлчилгээтэй төстэй юм.

– Зээлийн хэмжээ, нөхцөл шаардлага ямар байх бол. Танай үйлчилгээ хэзээ эхлэх вэ?

Зээлийн дээд хэмжээ 20 сая төгрөг хүртэл байна. Үүний 50 хувьд бэлэн мөнгөний зээл авч болохоос гадна зээлжих эрхийн 100 хувьд нь хүүгүй, шимтгэлгүй худалдан авалтын зээл авч болно. Хүнсний өргөн хэрглээний бараа, бүтээгдэхүүн, электрон бараа, авто засвараас эхлээд зарим үйлчилгээ үүнд багтана. Эхний ээлжинд Т-Агент дэлгүүрүүд болон бусад хамтрагч байгууллагуудаар худалдан авалтын зээлийн үйлчилгээгээр үйлчлүүлж болно. Худалдан авалтын зээл нь 20-30 хоногтоо хүүгүй, шимтгэлгүй байна. Та дэлгүүрийн кассан дээр бараагаа уншуулаад л зээлээр аваад гарна гэсэн үг. Мөн та өөрийн найзаа элсүүлэн найзуудын болон өөрийн худалдан авалтын зээлээс нэг хувийг нь урамшуулалд авах боломжтой. Цаашдаа бид арилжааны банктай хамтарсан кредит карт гаргахаар төлөвлөж байна. Хэрэглэгч аппликейшнээр төлөх, картаар төлөх ялгаагүй, нөхцөл яг ижил байх юм.

-Монголд арилжааны банкууд л кредит карт гаргаж байгаа. Үүнээс тэгвэл ямар ялгаатай байх вэ?

-Та картгүй ч гар утасны аппликейшнээ ашиглаад бараа, бүтээгдэхүүнээ зээлээр авч болно. Банкны кредит карт ашигладаггүй боловч санхүүгийн түр зуурын хомсдолтой үедээ бараа, бүтээгдэхүүн зээлээр аваад дараа нь төлөх чадвартай хүмүүс маш их байдаг. Тэр хэсэгт бид хүрч ажиллах зорилготой юм. Судалгаагаар кредит карт буюу зээлийн карт ашиглах бололцоотой хүмүүсийн ердөө хоёр хувьд нь банкууд хүрч ажилладаг гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр бидэнд 98 хувийн хэрэглэгч, зах зээл байна гэсэн үг юм. Бид удахгүй нэр бүхий арилжааны банктай хамтран кредит карт гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

-Банк мөн л зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Өрсөлдөгч биш хамтрагч болох нь?

-Банкууд өөр өөрийн стратегитай. Банкны хүрч чадахгүй байгаа зах зээлд санхүү, зээлийн үйлчилгээг хүргэж буй банк бус санхүүгийн байгууллагуудыг дэмжих замаар оролцож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь нийгмийн хариуцлагын нэг хэсэг гэж үзэх банк бас бий. “T-Finance” зээлийн үйлчилгээ нь иргэдийн гар дээрх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогчдын борлуулалтыг өсгөх болно. Бид өнгөрсөн онд туршилтын хугацаанд зээлийн энэ хэлбэрийг нэвтрүүлж үзсэн. Ингэхэд худалдан авалтын зээл борлуулалтыг сарын хугацаанд гурав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан юм.

– “T-Finance” санхүүгийн үйлчилгээ бол үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих нийгмийн төслийн нэг хэсэг гэж ойлгож болох нь ээ. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлах уу?

– Тийм ээ, энэ бол “T-Эко Систем” цогц шийдлийн нэг хэсэг юм. Энэ нь дотоодын үйлдвэрийн болон импортын бараа, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчийн гар дээр очих хүртлэх агуулах, тээвэр, түгээлт, борлуулалтыг цогц байдлаар шийдэх төсөл. Ямарваа бизнес, борлуулалт санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн системтэй холбогдож байж амжилт олно. Тийм учраас “T-Finance”  аппликейшний бараа, бүтээгдэхүүний зээл нь эхний ээлжинд Т-агент дэлгүүрүүдэд хэрэгжинэ. Дараагийн ээлжинд бүх дэлгүүр, борлуулагчдад нээлттэй. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн худалдан авахад “T-Finance” зээлийг нь шийдэж өгнө. Бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа тал бол орлогоо шууд авчихна. Авлага барагдуулах ажлаа Ти Финанс Санхүүгийн байгууллага өөрөө хариуцах юм. Тэгэхээр энэ бол иргэдийн санхүүгийн түр зуурын хомсдолыг шийдэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаас гадна үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих шинэ арга хэрэгсэл гэж хэлж болно.

– Судалгаагаар бараа, бүтээгдэхүүний зээл борлуулалтыг гурав дахин нэмэгдүүлж байсан гэж хэллээ. Төсөөлснөөс илүү өндөр үр дүн санагдлаа. Энэ нь “Т-Агент” сүлжээ дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа мерчантуудад шинэ том бололцоог нээж өгөх нь ээ?

– “Т-Агент” салбар дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ борлуулах мерчантуудад бусдаас нэг давуу тал үүсч байгаа нь үнээр өрсөлдөх биш үйлчилгээгээр өрсөлдөх боломжийг өгч байгаа юм. Энэ нь ялгарал гэсэн үг. Мөн үүний цаана технологийн хувьд олон системийг холбосон интеграци бий болж байгаа.

Технологийн тусламжаар ямар ч төрлийн зээлийг хялбараар шийдэх боломжтой юм байна?

– Манайх цахим зээл, бараа, бүтээгдэхүүний зээлээс гадна банк бус санхүүгийн байгууллагуудын нэг адил уламжлалт зээлүүдийг олгодог. Үл хөдлөх болон хөрөнгө барьцаалсан зээл, автомашины лизинг гээд бусад зээлүүдийг ч олгодог. Эдгээр зээлүүдийг авахын тулд та тухайн банк бус санхүүгийн байгууллага дээр 4-5 удаа очих шаардлагатай тулгардаг бол манайд“T-Finance” аппликейшнээр дамжуулан холбогдох бичиг баримтаа оруулснаар үйлчилгээний салбарт ирэхээсээ өмнө зээлийн хэмжээ, боломжтой эсэхээ тодруулаад шийдвэрлүүлсэн байх боломжтой . Уг нь хэрэглэгч нэг ч удаа зааланд ирэхгүйгээр шийдэх бололцоо бий. Гэхдээ хэрэгжих нөхцөл ньарай бүрдээгүй байна.

–  Аливаа шинэ технологийг нэвтрүүлэхэд дэд бүтэц бэлтгэгдсэн байх, эрх зүйн орчин бүрдсэн байх гээд тодорхой нөхцөлүүд шаардлагатай. Тухайлбал, танай саанл болгож буй шийдлийг нэвтрүүлэхэд ямар бэрхшээл үүссэн бол? 

 – Монгол Улс 2015 онд тоон гарын үсгийн хуулийг баталсан ч хараахан хэрэгжээгүй байна. Тоон гарын үсгийг хэрэглэх дэд бүтэц одоо л бэлтгэгдэж байна. Хэрэв иргэдэд тоон гарын үсэг тараагдсан байсан бол манай үйлчилгээг авахын тулд ямар ч тохиолдолд биеэр ирэх шаардлага үүсэхгүй. Өнөөдөр баталгаажуулалтыг технологи ашиглан онлайн орчинд дүрсээр, зургаар баталгаажуулах боломжтой ч хууль зүйн талаасаа энэ нь баталгаа болж чадахгүй байна. Нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлын баталгаа үүний цаана яригддаг. Аюулгүй байдлын хувьд гэвэл бид дотооддоо хамгийн найдвартай дата төвд мэдээллийг байршуулахаас гадна олон улсын түвшинд ашиглагдаж байгаа нууцлалын технологиудыг нэвтрүүлж байна.

– Цахим зээл, бараа бүтээгдэхүүний зээл ямар нэг барьцаа шаардахгүй. Тэр бүү хэл биеэр очих ч шаардлагагүй, зөвхөн гар утсаараа дамжуулаад зээлийг авах бололцоотой. Зээлийн эргэн төлөлтөд эрсдэл үүсгэх вий гэдэг болгоомжлол байгаа байх?

– Зээлдэгч маань зөвхөн гар утасны аппликейшн ашиглах ч хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна үндэсний мэдээллийн ХУР систем, зээлийн эрсдэлийн сангийн мэдээлэлтэй холбоно. Эрсдэл тодорхой хэмжээнд байх боловч энэ нь салбарын нийт эрсдлийн түвшингээс хэтрэхгүй гэж тооцоолж байгаа юм. Ямар тохиолдолд зээлийн эргэн төлөлт эрсдэлд ордог вэ гэдгийг судлаад үзэхэд санаатай үйлдэл нь тун бага байдаг. Санхүүгийн боломжтой хэрнээ мэдээлэл дутуу авсан, ойлголтын зөрүү үүссэн зэргээс болж эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлдэг тохиолдол олонх байдаг нь судалгаанаас харагддаг. Тийм болохоор эрсдэлийг хаах нэг арга зам нь хэрэглэгчдэд эргэн төлөлтийн мэдээллийг ойлгомжтой, давтамжтай өгөх, сануулах зэрэг сувгуудыг ашиглах явдал. Авлага барагдуулах автоматжуулсан систем нэвтрүүлж байгаа нь манай технологийн нэг хэсэг юм. Олон улсад түгээмэл ашигладаг робоколл дуудлагыг хэрэглэгч бүрт ашиглана. Мэдээллийг автомат дуудлагаар хүн бүрт хүргэнэ гэсэн үг. Хэдийгээр утасны нэг үзүүрт оператор суулгаж болох ч энэ нь технологи ашигласнаас илүү бага зардалтай. Эцсийн дүндээ үйл ажиллагааны зардал бага байх нь зээлийн хүү бага байх гол нөхцөл юм. Технологи хэдийгээр хөрөнгө оруулалтын зардал өндөртэй ч үйл ажиллагааны ашиглалтын зардал бага. Тийм учраас технологид суурилсан үйлчилгээг санхүүгийн салбарт нэвтрүүлж, хүүгүй, шимтгэлгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгохоор шийдсэн юм. 

Апп татах холбоос

Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.teso.domog&hl=en

iOS: https://apps.apple.com/us/app/t%20finance/id1482383567?ls=1     

Вэб хуудас: www.t-finance.mn

Гэрээ байгуулах цэг.

Хаяг: 513 тоот, Сэнтрал Тауэр, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сүхбаатар дүүрэг-8, Улаанбаатар, Монгол улс, 506 тоот

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.