Comment.mn

“Цагаан Шонхор холдинг” ХХК-ний захиралын нэрийг барьсан этгээдийг хуулийн байгууллагад өгчээ

“Цагаан Шонхор холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал Монгол улсын иргэн Чимэдийн Энхтайваны нэр төр, алдар хүн, ажил хэргийн  нэр хүндийг хамгаалах зорилготой тус компаниас мэдэгдэл гаргажээ.

Учир нь өнгөрсөн оноос эхлэн түүний нэрээр хуурамч фэйсбүүк хаягийг нэгэн этгээд нээсэн байна. Мөн Чимэдийн Энхтайван гэсэн нэрийг ашиглаад зогсохгүй түүний зураг, компанийн лого зэргийг ашиглаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг юм. Иймд тэрбээр цагдаагийн байгууллагад ханджээ.

“Цагаан Шонхор холдинг” ХХК-ний захирал Ч.Энхтайваны мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Дараах фэйсбүүк хаяг болон цахим хуудас нь хуурамч гэдгийг олон нийтэд анхааруулж байна. Түүнчлэн энэхүү хуурамч хаягтай холбоотой мэдээллийг 11-331285, 99089466 утсаар авах бөгөөд шагналтай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.