Коронавирүсийн халдварын тархалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, хилээ хэсэгчлэн хаахаар шийдвэрлэв. Уг асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хилээ хаахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр зорчигчдын орох, гарах урсгалыг хэсэгчлэн хязгаарлаж, харин нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдах юм байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор буюу агаарын, төмөр замын, автозамын боомтуудаар Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй аж.
- Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-н хүртэл нэвтрүүлнэ.
- Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
- Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.