Comment.mn

ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ. ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдсан юм.

“Хятад улсын бус бусад улс орны нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Уг вирусний халдвар эрүүл мэндийн тогтоцоо сул орнуудад тархаж болзошгүйд санаа зовниж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем мэдэгджээ.

Хятадад пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдварын 7800 орчим тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 170 хүн нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, уг вирусний халдвар Хятадаас гадна 18 оронд илэрч, 98 тохиолдол бүртгэгдсэн хэдий ч нас барсан тохиолдол байхгүй аж.

Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь коронавирус анх дэгдсэн Хятадын Ухань хотоос ирсэн хүмүүс байгаа боловч уг вирус хүнээс хүнд халдварласан 8 тохиолдол Герман, Япон, Вьетнам, АНУ-д бүртгэгджээ.

ДЭМБ олон улсын хэмжээний онц байдлыг өмнө нь таван удаа тогтоож байжээ. Үүнд 2009 онд гахайн ханиад, 2014 онд Полио вирус, 2016 онд Зика вирус, 2014, 2019 онд Эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онц байдал зарласан байна. 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Сайн бна уу, Манайх СХД-т амьдардаг 2 давхар 180мкв байшинтай энэ жил цахилгаанаар халаая гээд хамгийн сүүлийн үеийн ухаалаг ялтсан халаагуураар халаалтаа шийдсээн. Тэгэхдээ байшингаа бүхлээр нь биш зөвхөн 3 өрөөг нь буюу 70мкв-ыг л халааж бгаа билээ. Гэвч 11-р сард цах/төлбөр 300,0 гарсан, 12-р сард 440,0 гарсан, 1-сард 475,0 гарлаа энэ бол арай дэндүү шүү. 70 хан мквыг ингэж халааж бхад яаж ард иргэд тогоор халаах билээ.Манайх хамгийн сүүлийн үеийн халаагуураар халааж бгаа болохоор би сард үсрээд 300,0 гарна гэж тооцоолсон учир, УБЦТС-аас яагаад ийм өндөр гараад бгааг асуусан чинь алдагийм бна 1-р сард гэхэд манай шөнийн хөнгөлөлт 193,6 бсан боловч сэргээгдэх эрчим хүчний мөнгө гээд 109,6 дээр нь НӨАТ 3 удаагийн бичилтээр 47888төг 1320төг 200төг, НӨАТын үйлчилгээ 10974төг ингээд нийтдээ 169982төг буюу /193600-169982/ яг үнэндээ 23618төг хөнгөлсөн бна.Ингэж л ард олныг молигдож бна даа энэ төр.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.