Эрүүл мэндийн яамнаас Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдон Монгол Улсын иргэн шинэ
коронавирусийн халдвар авсан эсэх талаар нягталлаа. Эх сурвалжаас
нягталсан мэдээллээр тус Монгол Улсын иргэн маань халдвар аваагүй,
халдвар авсан хүнтэй онгоцоор Гуанжугаас Мэльбурн нисч очсон байна.
Тодруулбал, ᠋”Монгол Улсын иргэн Гуанжугаас Австралийн Мельбурн хотод
2019.01.19-ний өдөр нисч очсон. Очихдоо шинж тэмдэггүй байж байгаад
шөнө нь халуурч, 01.25 нд шинжилгээгээр шинэ коронавирусээр өвчилсөн
болох нь тогтоогдлоо. “гэсэн мэдээг Австралийн дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас манай улсад мэдээлсэн
юм. Үүний дагуу холбогдох эрүүл мэндийн байгууллагатай холбогдон
шалгахад Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвараар
халдварлаагүй болохыг мэдээллээ.