Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарыг өөрстийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгч байгааг зарим эх сурвалжууд ирэх сонгуультай холбон ярьж байна. Хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс хэрэв төрийн алба хашиж байгаа бол сонгуулийн жил эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх учиртай байдаг. Тиймээс эдгээр эрхмүүд эртнээс бэлтгэлээ базааж байна хэмээн хардах хүн олон байна.
Б.Баярсайханы хувьд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байгаа бол Ц.Цэнгэл Булган аймагт өрсөлдөх магадлал өндөр юм.
Эд нараар хүн яахав дэ? Худлаа ард түмний нэрийг барьж баяжих гэж байгаан.
Ene tsdngel gj zunuv hugshin odoo boli zugeer l ajillaa hiij bgd tetgevrtei gar zaluuchuud ylcaa avch yvag