Comment.mn

Нэгэн дарга Ч.Ганжавхланд “хүүхдийн бэлэг өгнө, заавал лайв хий” гэжээ

“Ид шидийн орон” 1, 2 хүүхэд хамгааллын төслөө амжилттай хэрэгжүүлж буй Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр хэлэхдээ “Зарим нэг хараал идсэн жүжгийг зогсоомоор байна аа. Над руу сүүлийн 10 хоног хамгийн том сайд, дарга, УИХ-н гишүүд залгалаа, туслах зөвлөхөөрөө манайхыг далайлгалаа загналаа, туслана дэмжинэ гэж заналхийллээ. Тэгэхээр нь утасныхаа симийг хугалж хаяад зүгээр л нэт ордог болгочлоо. Сүүлийн 4 жил хаана хөлөө хугалж яваад гэнэт сонгуулийн өмнө тэнгэрт амилж орхив оо эрхэм дээдэс минь ? Бас юу ч билээ баахан шагнал хайлуулсан төмөр шахах гэж оролдов. Оны шилдэг шаадаг сдаа энэ тэр гээд … Тэрийгээ өөрсдөө л шаагаад зургаа авахуул л даа Зимбабын шилдэг ихрүүд минь ! Нэг дарга бүр Ганжавхланд ийм хандив эдэн хүүхдийн бэлэг өгнө гэж мэдэгд, тэгээд тэрүүгээр заавал лайв хийлгэ !!! гээд үүрэг өгцөн байх жишээтэй. Хэдэн улаан зангиатай хурган ац нар өдөр шөнөгүй шамирч гүйгээд л маниустаа бааварлаад л … Зайл л даа нэг намрын насгүй үеийн хулгайч нараа ! Та нар бүр хэн ч биш юу ч бишшдээ, өөрсдийгөө хар лдаа далдаганасан намчингуудаа ! Та нарын шахсан хоолой, уран илтгэл чинь тээр 2000 онд нүүж үлдээд, фэншүүтэйгээ утаа болоод алга болцийшдээ домогнуудаа ! Төмс мөмс тариач түлээнүүд минь, наад ягаан зангиа дүлцэн цариа мариагаа одоо боль л доо хулгайч нараа, шахсан хоолой зангидсан хөмсгийг үзэн яддаг үе ирсэн шүү мэдрэмжтэй байгаарай Дамирангууд аа андуурахгүй шүү ! Одоо бүгд худлаа хүүхдийн эрх, нийгмийн асуудал ярьж сайн хүн болоод л, та нарын тэр ярвайсан царай яаран гараа арчдаг нойтон салфеткгийг мань мэт нь мэдийшдээ нэг биш удаа” гэжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.