«I LOFT» бааранд өсвөр насны хүүхдүүд буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан “single party”, “Kiss me party” зэргийг зохион байгуулж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг зөрчиж, тэднийг буруу зүйлд уруу татсан тухай мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж байсан. Тэгвэл хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хохироосон энэхүү хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ. Энэ үйлдлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хэлтэс, БГД, СБД- ийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тодруулбал, хүүхэд, залуусыг фэйсбүүк хуудас болон интернэт орчноор цацагдсан зарын дагуу албан бус үдэшлэг, үйл ажиллагаанд очихгүй байх, янз бүрийн тасалбар билет худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн оройн 18:00-22:00 цаг хүртэл зохиогдож буй аливаа үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлж байгаа юм. Түүнчлэн насанд хүрээгүй иргэдэд зориулсан үйл ажиллагааг 12:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах ёстой гэдгийг ч мэдээллээ.
Эх сурвалж www.wikimon.mn