Comment.mn

“Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний илтгэлийн хуралд монгол залуусаа урьж байна

ОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХБНГУ дахь МЗХ-ны салбар зөвлөлөөс санаачлан Европын улс орнуудад амьдарч, суралцаж байгаа монгол залуусын дунд зохион байгуулж буй “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний илтгэлийн хуралд оюунлаг монгол залуус та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

ИЛТГЭЛ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР, МӨН 15 ХУУДСААС ИЛҮҮГҮЙ БАЙНА.

ДЭЛГЭРЭНГҮЙГ УДИРДАМЖААС ХАРНА УУ.
Илтгэлийн абстрактыг татах линк:
https://t1p.de/MZHabstract

УДИРДАМЖ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР Европт АНХ УДААГАА зохион байгуулж буй Европ дахь Монгол залуусын

“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Өнөөгийн Монгол улсын нийгэмд тулгарч буй олон асуудлыг бодитоор харан, түүнээс хэрхэн гарах шинэ арга зам, шинэлэг гарц гаргалгаанд Европт боловсрол эзэмшсэн, эзэмшиж буй залуус анх удаа Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах гэж байна.

НЭГ. ЗОРИЛГО

Эх орныхоо ирээдүйн хөгжилд гадаад улсаас өөрсдийн хувь нэмрээ оруулах, эрдэм шинжилгээнд тулгуурлан судлах арга барилыг дээшлүүлэх, шинэлэг санаа, санаачилга, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Монгол улсад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бүтээлч шийдлийг дэмжихэд оршино.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

Европын холбооны улсуудад академик түвшинд суралцаж байгаа Монгол оюутан залуус, мөн суралцаж төгссөн ажил эрхлэгч залуучууд бүхэнд нээлттэй.

ГУРАВ. ХУГАЦАА

Илтгэл хүлээн авах сүүлийн хугацаа: 05.01.2020 өдөр 23:59 цаг хүртэл
ХБНГУ-ын Мюнхэн хотноо 01.02.2020 өдөр 10:00 – 18:00

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ

Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл нь шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.
• 1-р шат: МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд уралдаанд ирүүлсэн нийт оролцогчдын материалыг шүүж тэдгээрээс 10 оролцогчдыг 2020 оны 1 сарын 10-нд шалгаруулж зарлана.
• 2-р шат: Эхний шатанд шалгарсан 10 оролцогчид өөрсдийн илтгэлийг ХБНГУ-ын Мюнхен хотноо 02 сарын 01 нд танилцуулна.
МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөл нь 2-р шатанд хөндлөнгийн шүүгчид ажиллуулж Тэргүүн байр-1,
Дэд байр-1,
Гутгаар байр-1
тус тус шалгаруулна.

ТАВ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ИЛТГЭЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

5.1 Оролцогчдын илтгэлийг 2020 оны 01 сарын 05-ны дотор myf.germany@web.de хаягаар хүлээн авна.
5.2 Илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, албан тушаал, харилцах утас, цахим шуудангийн хаягийг тодорхой бичсэн нүүр хуудастай байх
5.3 Илтгэл нь үндсэн агуулгын хүрээнд зохих судалгаанд үндэслэсэн, шинэлэг, шүүмж өрнүүлсэн, дүгнэлт санал дэвшүүлсэн байна.
5.4 Илтгэлийн эхийг монгол хэл дээр дүрэм болон найруулга зүйн алдаагүй бичсэн байх ба ишлэл, зүүлт стандартын дагуу байхаас гадна үсгийн фонт, хэмжээнд анхаарна.
5.5 Илтгэлийг илтгэгчид Powerpoint болон Keynote програм дээр бэлтгэн хэлэлцүүлнэ.
5.6 Илтгэл нь дараах бүтэцтэй байна:
• Товч агуулга
• Түлхүүр үг
• Онолын үндэс
• Сэдвийг сонгосон үндэслэл
• Үндсэн хэсэг
• Онол арга зүй
• Туршилт судалгааны хэсэг
• Практик ач холбогдол
• Үр дүн дvгнэлт
• Хавсралт, номзүй, ишлэл
5.7 Илтгэгч тус бүр 2-р шатанд 15 минутын хугацаанд илтгэлээ тавих ба илтгэлийн дараа илтгэгч тус бүр дээр асуулт хариултын үе 5 минутын хугацаанд үргэлжилнэ.

Холбогдох мэдээллийг болон илтгэлийн абстрактыг www.MYFgermany.com хаягаар хүлээн авна уу

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.