Comment.mn

“Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “могойд барьдаг мод” хэн вэ?

Хэвлэлийн бага хурал хийж, өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ гэгчийг танихгүй хүн ховор биз. Тэрбээр өдгөө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дэргэд “Эв санааны нэгдэл” буюу уул уурхайн ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл гэгчийг байгуулан өөрөө даргаар нь ажиллаж байгаа. Ямартай ч түүний үйлдвэрчний эвлэлийн “ажил” гэгчийг МҮЭХ нь төдийлөн ойшоодоггүй юм билээ.

С.Эрдэнийн хувьд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд операторчин хийдэг гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ операторчин нэртэй ч нэлээд өндөр хэмжээний сул цалин авч, үүнийхээ хариуд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д “өрөө төлөх” хэлбэрээр ажилладаг бололтой юм.

С.Эрдэнэ “Эрдэнэс- Таван толгой” компанийн нэрийн өмнөөс тухайн компанийн бодлогыг шүүмжилсэн, гүйцэтгэх захирлыг нь буруутгасан хэний ч өмнөөс яахаас ч буцахгүй болтлоо улайран тэмцдэг болжээ. “Эрдэнэс- Таван толгой” компанийн 1072 хувьцааны бодлогыг буруутган шүүмжилсний нь төлөө АН-ын гишүүн Л.Наранбаатар гэдэг залууг “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ гэгч бүх талаар харлуулах ажлыг ил далд хэлбэрээр зохион байгуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн “Хоточ банхар, могойд барьдаг мод” нь болжээ.

Тэрбээр хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, Л.Наранбаатарыг “Эрдэнэс- Таван толгой” ХК-аас мөнгө нэхсэн, түүнийг нь өгөхгүй байгаа болохоор ингэж тус компанийн бодлого руу шүүмжлэлтэй хандсан гэж буруутгасан байдаг. Гэтэл үнэндээ мань “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгчийн үлгэрээр АН-ын гишүүн Л.Наранбаатар гэдэг залуу “Эрдэнэс- Таван толгой” ХК-аас 20 мянган ам.доллар буюу 50 гаруй сая төгрөг авч байсан гэдгийг үгэндэ эхэлчихэв.Тэгэхлээр “Эрдэнэс- Таван толгой” ХК яагаад Л.Наранбаатарт мөнгө өгч байсан байж таарах вэ гэдэг асуудал зүй ёсоор яригдах шаардлагатай болно. https://livetv.mn/p/9101

Түүнчлэн “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 орчим хувийг IPO хэлбэрээр гадаадын хөрөнгийн биржүүд дээр гаргах асуудлыг Монгол улсын засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

Харамсалтай нь “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн удирдлагууд Засгийн газрын дээрх шийдвэрийг, УУХҮ-ийн сайдын тушаал зааврыг хэрэгжүүлэхээс “түтгэлзэж” байгаа бололтой. Ингэж хэлэхийн учир нь юуны өмнө IPO гаргасан тохиолдолд тухайн компанийн бүх мэдээлэл гадаад зах зээл дээр ил болох ёстой учраас “Эрдэнэс- Таван толгой” ХК, болон түүний гүйцэтгэгч компаниудаас ил далдуур нүүрсний хувь авдаг, шантааж хийдэг, айлгаж дарамталдаг, авлига нэхдэг “нөхдүүд”-ийн орлогын нүх сүв хаагдчих гээд байгаатай холбоотой бололтой.

Бүр сүүлдээ “Эрдэнэс- Таван толгой” ХК хувьцааны IPO гаргах нь ашиггүй гэдэг санааг, мэссэжийг тус компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ улайм цайм хэлээд сууж байх жишээний. Тэрээр ингэж “төрөөс цалинждаг” атлаа төрийн бодлогыг буруу мэтээр бусдад уриалан, салбарын яамны ажлыг гацааж сууна.

Түүгээр зогсохгүй С.Эрдэнийн хувьд өөрөө Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад очиж, тэдний ажилчдыг нь өөрсдийн нь эсрэг “турхирна, ажил хаяулна” хэмээн сүрдүүлж, авлига нэхдэг, авдаг тухай мэдээллүүд өмнө нь нэг бус удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.

Ярих, хэлэх бүрдээ уулхайчдынхаа төлөө, тэдний эрх ашгийг хамгаална гэх атлаа цаагуураа тэдний нэрийг ашиглан улс төрийн тоглоомонд оролцон, хувийн өчүүхэн эрх ашгаа хэрэгжүүлж, төр засгийн ажлын эсрэг турхирч, үүнийгээ “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн оффист суучихаад, төлбөртэй нэвтрүүлгээр орж хээв нэг ярьж суугаа С.Эрдэнэ мэтийн “шантаажлагсад”-ад, тэднийг ил далдаар дэмжигсэдэд хүлээлгэдэг хуулийн хариуцлага гэж байна уу Д.Сумьяабазар сайдаа.

А.Галт

zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.