Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Тоо баримтууд нь авцалдаагүй, ойлгомжгүй байна. Монголын Үндэсний аудитын газрын тайлан мэдээ нь хэмжих нэгжгүй байна. Даатгагдсан хүний тоо балансаа барихгүй байна. Нийгмийн даатгалын нэрийн дансны жилийн хүү нь яагаад 22 хувь болж байгаа юм бэ. Ирэх оны нэг сараас тэтгэвэрт гарах эмэгтэйчүүд нэрийн даатгалаас тэтгэвэр авах ёстой. Ирэх онд тэтгэвэр авах эмэгтэйчүүдийн тоо энэ оноос буурлаа гэж байна. Та бүхэн сайныг ч саарыг ч хэлэх ёстой. Гэтэл ямар ч ойлгомжгүй тайлан оруулж ирлээ. Аудитын газар ийм тайлан оруулж ирж болох уу” хэмээн бухимдав. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Эрүүл мэндийн сангийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ үед их чухал мэдээлэл байна.
Нэрийн дансыг санхүүжүүлэхэд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага төсвийн бүрэлдэхүүн байдаг. УИХ-аас хууль батлахаасаа өмнө бодлого гаргах шаардлагатай байна. Манай аудитынхан ямар чиглэл өгч байна вэ. Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг эмнэлгүүд хувьсах зардал маягаар зарцуулж байна. Эрх зүйн орчныг сайн бүрдүүлэх ёстой” гэсэн санал гаргасан юм. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үндэсний аудитын газрынхныг тооцоогоо нэгтгэж, ойлгомжтой цэгцтэй болгохыг сануулав.
Эх сурвалж http://www.info.mn