Comment.mn

Үйлдвэрлэл эрхлэгчдийг Мэргэжлийн хяналтын газрын сургалтанд хамруулав

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын  орлогчийн хамтран баталсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад холбогдох хууль, тогтоомж, шинээр батлагдсан Жижиглэнгийн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1-2019, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томъёо, тодорхойлолт MNS 6777:2019 стандартуудыг сурталчлан таниулах, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

       Сургалтад 480 аж ахуйн нэгж, байгууллагын 500 гаруй удирдах ажилтан, менежерүүд хамрагдаж, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас гаргасан 2 төрлийн сэрэмжүүлгийг тараан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг салбарын  хууль тогтоомж, стандартын талаар  мэдлэг, мэдээллээр ханган ажиллалаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.