ХБНГУ-ын CSU намын улстөрч Н.Солонгыг уншигчид Германы улс төрд улс төрийн албан тушаал хашдаг анхны монгол эмэгтэй гэдгээр нь сайн таних болсон билээ. Тэрбээр одоо CSU намын бүсийн Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч даргаар сонгогдон ажиллаж байгаа юм.
Улс төрийн салбарт олон улсын шатанд нэлээд их туршлага хуримтлуулж буй шилдэг залуу улстөрчийн төлөөлөл болж буй тэрбээр https://lead.style сайтын ТАНД ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨГЬЕ! нээлттэй индэр булангийн анхны зочноор уригдан оролцжээ.
Тус булан нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд энэ сэдвийн хүрээнд өөрийн байр сууриа гурван асуултад илэрхийлдэг байна.
Харин улстөрч Н.Солонго энэ буланд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн
ТАНД ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨГЬЕ.Харин та юу хийх байсан бэ? гэсэн хариултанд:
Хэрэв ийм боломж олдвол хамгийн түрүүнд өөрийн багаа жинхэнэ мэргэжлийн лидерүүд, эрдэмтэн мэргэд, судлаачид, экспертүүдээс бүрдүүлнэ. Мөн өөрийгөө хүрээлэх зөвлөхүүдээ маш зөв сонгоно.
-Монгол хүнийг дээд зэргээр системтэйгээр хөгжүүлэх урт болон богино хугацааны боловсролын салбарын системийн шинэчлэлийг нэвтрүүлнэ.
-Авилга, хээл хахууль, шударга бустай хатуу тэмцэнэ.
-Нийгэмд Монгол иргэнд ээлтэй, шударга, зөв, эрүүл нийгмийг бий болгоход бүх хүчээ дайчилна.
-Хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч, нийтийн тээвэр, улс төрийн институтээ өөд нь татаж, гадны хөрөнгө оруулагч, ялангуяа уул уурхайн салбараас хараат бус болгоно.
-Хөгжилтэй орны жишгээр Монголын хөрсөнд буухуйц дэвшилтэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Төрийн албаны нүсэр аппарат орон тоог цөөлж, бодит боловсон хүчний мэргэжлийн коллеж, улс төрийн академи нээнэ.
-Эрүүл мэндийн салбар, Боловсролын салбарт төсөв төвлөрүүлж иргэнээ бэлтгэж эхлэх зэрэг олон асуудал шийдэхийг хичээх болно хэмээн хариулжээ.
Та энэхүү ярилцлагыг бүрэн эхээр уншихыг хүсвэл энд дарна уу