Буудлагын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотод үргэлжилж байна. Тус тэмцээнээс ОУХМ Оюунбатын Есүгэн “Токио-2020” олимпийн эрхээ авлаа. Тэрбээр энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ж.Ганхуягийн шавь юм.
Ийнхүү Токио олимп-2020 оролцох эрхээ авсан Монголын буудлагын гурав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь нар олимпийн эрх өвөртөлж, монголчуудынхаа бахдалыг төрүүлээд авсан юм.