Comment.mn

Гүйцэтгэх ажиллагаа явуулж гурван зочид буудлаас БНХАУ-ын 500 иргэнийг баривчилжээ

Өчигдөр орой буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний 21 цагийн орчмоос эхлэн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэний баривчилжээ. 

Тэднийг СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах “Амар”, “Ориентал”, БГД-т байрлах “Кентавр” зочид буудал гэсэн гурван байршилаас баривчилсан байна. 

БНХАУ-ын иргэд нь монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хэрэглэж байжээ. Саатуулах ажиллагаа явуулж буй цэгүүдэд том оврын автобус авчирч БНХАУ-ын иргэдийг тээвэрлэн явсан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр иргэдийг мөнгө угаах эдийн засгийн гэмт хэргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор иргэдийн тоог нарийвчлан тогтоогоогүй байгаа гэдгийг албаныхан онцоллоо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.