Comment.mn

Хүүхдийн ходоод хогийн сав биш

Хэд хоногийн өмнө сошилиар шуугиан тарьсан “Хүүхдийн ходоод хогийн сав” биш гэсэн анхааруулга бүхий эцэг эхчүүдийн мэдээлэл бага насны хүүхэдтэй  хүн бүрд  айдас  төрүүллээ. Тус мэдэгдэлд Нийслэлийн 79 дүгээр сургуулийн үдийн цайнд  сурагчдад түлэнхий талх өгч байгаагаас гадна  Мэргэжлийн хяналтын байгууллага, Сургуулийн удирдлага,Иргэдийн төлөөлөгч нарын  шаардлага  дүгнэлтийг үл тоосон нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэлээ. Иймээс үдийн цайтай холбоотой гэрээг цуцлуулж  хуулийн хариуцлага хүлээ? гэсэн агуулга бүхий шаардлага байсан юм. Үүнээс  үүдэн эцэг эхчүүд өөрсдийн шүүмжлэл бүхий гомдлыг өөрийн facebook хаяг болон олон нийтийн сүлжээнд тавихаас гадна  хүүхдүүд  сургуулийн хоолыг идмээргүй байгаа тухайгаа аав ээждээ хэлдэг, хүүхдүүд үдийн цайг голсон тохиолдолд багш нар зэмлэдэг зэрэг годмол бүхий  мэдээллийг олон нийтийн группд байршуулах болсон. 

Энэ нь Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт ямар ч стандартын шаардлага мөрдөгддөггүй болохын  тод жишээ. Мэдээж миний, таны  хүүхдийн ходоод хогийн сав биш.Эцэг эхчүүд ажлын найман цаг мал шиг зүтгэж байж олсон мөнгөө хүүхдүүддээ гайгүй гэсэн бүтээгдэхүүн бүрийг аван хэрэгжүүлэхийг зорьдог. Гэтэл эцэг эхээс багш нарын гарт очиж байгаа хүүхдүүд эрүүл мэндэд занал хийлж байгаа хор барьсан багшид очно гэж хэн санах билээ.

Одоо сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой ялангуяа цэцэрлэгийн болон  сургуулийн насны хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх шаардлага гардаг. 2016 онд хийсэн судалгаагаар улсын дунджаар нэг хүн сэрүүний улиралд өдөртөө  хүнсний бүтээгдэхүүнээс авах илчлэг 2500 киллкалори, уураг 115 грамм, тос 81 грамм байх ёстой бол 1-3 настай хүүхэд хоногт хоол хүнснээс 1230 киллкалори, 4-6 настай  хүүхэд 1650киллкалори авдгаас 75-80 хувийг цэцэрлэг болон сургуулийн хоол хүнснээс авах ёстой гэжээ. Гэтэл  авах илчлэг, нүүрс ус, амин дэм хаана байна.Стандартаа мөрдөх ёстой биш билүү. Ядаж сургууль, цэцэрлэгийн  хүүхдүүдийн хоол хүнсэнд стандартыг  чандлан сахиулж стандартын шаардлага хангуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс  үдийн цайнд хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг хүүхдүүдийн өдөр бүрийн хүнсэнд  хэрэглэмээр байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.