Энэ мөрөөр АТГ Шийлэгдамба сайдыг сонирхож эхэлсэн мэдээг эх сурвалж хэлж байна. Энэ бол зөвхөн өмнөх баримт. Харин үүнтэй зэрэгцээд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ туйлын хариуцлаггүй салан задгай, сэтгэлгүй ажиллаж намыг дампууруулсан гэх олны зүхэл түүнийг дагалдаж буй. Хамгийн хачирхалтай нь намын генсек болоод намынх нь ажлыг навс унагаж, шилтэй архи, шилэн оймстой хүүхэн тэврэхээс өөр шидгүй, үргэлж хэрэгцээтэй чухал үед гэнэт л хэдэн арав хорь хоногоор шилрэн алга болдог Шийлэгдамбад хариуцлага тооцохын оронд харин ч сайшаан өргөж, өөрийн чадал тэнхээ, мэргэжлийг нь үл харгалзан эрүүл мэндийн салбарт тохоон томилж энэ салбараар даажигнасан нь эмч эмнэлгийн ажилтнууд төдийгүй иргэд олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй, Энхбаярт найдаж байсан намын болон эгэл жирийн иргэдийн итгэл, сэтгэл, зүтгэлийг хөсөрт хаяв. Өнгөрсөн сард БНСУ-аас тус намын дарга түр эргэн ирэх үеэр хуралдсан намын Бага чуулган дээр намын даргадаа хандан жирийн гишүүд нь намын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа ёс бус олон үйлдлийн талаар хангалттай баримт дэлгэн тавьсан ч намын дарга Н.Энхбаяр үүнийг чихнийхээ гадуур өнгөрөөж, чимээгүй дарахыг хүсэж байлаа.
Араас араасаа хөвөрч байгаа тус намын угшилтай УИХ-ын гишүүн, сайд нартай холбогдон шуугиан дэгдээд байгаа тендертэй эрхэм экс генсек ямар нэгэн шижмээр холбогддог талаар зарим эх сурвалж хэлж байна. Холбохын учир бас бий. Тендертэй холбоотой нэр нь дурдагдаад байгаа Ч.Улаан сайдын эхнэрийнх нь дүү гэх МАХН-ын сургалт хариуцсан нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн гэгч эмэгтэйтэй Шийлэгдамба албан бусаар хамтран амьдрагч гэдэг нь олонд тодорхой болж, ил далд яригдах болоод удаж байгаа. АТГ удахгүй О.Лхагвацэдэнгээс мэдүүлэг авах нь тодорхой. Үүнээс бүх утасны үзүүр хөврөх нь магадлалтай. Юутай ч мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн салбарт тавилаа гэх хэл ам олон нууцлаг олон зүйлийн үүр уурхайг эвдэж магадгүй бололтой.
Эх сурвалж http://www.info.mn