Comment.mn

МАН “Тэлээ хурга”-нуудаасаа цэвэрлэгээ эхлээсэй

УИХ-ыг тараах нэрийдлээр МАН дотоод судалгаагаа явуулж дуусчээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үлээсэн шүгэл исгэрээн төдийхөн болж, энэ дүйвээнээр ирэх сонгуульд нэр дэвшигчдээ битүүхэн шигшиж, сонгосон бололтой.

Нэгэн үе “Хотын фракци”-гүйгээр шийдвэр гаргаж чаддаггүй байсан эрх баригч намын эрх ашиг Зүүний хүчний холбоо руу шилжээд байгаа. Зүүнийхүчний холбоо ч барьцаа ахиулан баттайхан сууж авахаар хүсэх нь тодорхой. Үүний тулд М.Энхболдыг бүдэрсэн дээр нь нухчин дарах бүдэг бадагхан төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Төв аймагт төдийлөн сайн нэргүй ч улаан дарцагийн буянаар парламентын босгыг төвөггүйхэн давчихдаг М.Энхболдыг тойргийн гадна үлдээж, Н.Энхболд, А.Сүхбат нарт найдвар тээж байгаа юм байх. Тэрчлэн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Энхболдыг М.Энхболдын оронд сойхоор зэхжээ. Ц.Энхболдын хувьд Зүүний хүчний холбоонд харьяалагддаг, У.Хүрэлсүхийн улаан фэнүүдийн нэг. Шинэ, дээр нь Миеэ гуайн хүүтэй нэр ижил гэсэн олон шалтгаанаар түүнд ихээхэн итгэл хүлээлгэж гэж буй бололтой юм.

кци”-гүйгээр шийдвэр гаргаж чаддаггүй байсан эрх баригч намын эрх ашиг Зүүний хүчний холбоо руу шилжээд байгаа. Зүүнийхүчний холбоо ч барьцаа ахиулан баттайхан сууж авахаар хүсэх нь тодорхой. Үүний тулд М.Энхболдыг бүдэрсэн дээр нь нухчин дарах бүдэг бадагхан төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Төв аймагт төдийлөн сайн нэргүй ч улаан дарцагийн буянаар парламентын босгыг төвөггүйхэн давчихдаг М.Энхболдыг тойргийн гадна үлдээж, Н.Энхболд, А.Сүхбат нарт найдвар тээж байгаа юм байх. Тэрчлэн аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Энхболдыг М.Энхболдын оронд сойхоор зэхжээ. Ц.Энхболдын хувьд Зүүний хүчний холбоонд харьяалагддаг, У.Хүрэлсүхийн улаан фэнүүдийн нэг. Шинэ, дээр нь Миеэ гуайн хүүтэй нэр ижил гэсэн олон шалтгаанаар түүнд ихээхэн итгэл хүлээлгэж гэж буй бололтой юм.

Харамсалтай нь, А.Сүхбатын хувьд найдвар дэндүү бага. Сүүлийн үед нутаг усныхан нь түүнд “Төв аймгийн Түгжил” нэр хайрлаад байгаа. Үнэндээ Нийслэлтэй хаяа залгах Төв аймгийн хөгжил хэтэрхий дорой нь үнэн юм. Иргэдийнх нь амьжиргааны түвшин яая даа гэмээр зүдрүүхэн. Улаан шороо эргэлдэж улам бүр устгагдахын зүг дөхөх энэ аймгаас сонгогдсон эрхмүүд сонгуулийн үеэр л тойрогтой гэдгээ санаж, тохьтой нэгний дүрд хувилахаас бусад үед нийслэл бараадан бүгдэг нь ч үнэн юм. Тиймдээ ч А.Сүхбатын нутагтаа ажилласан өдөр нэр холбогдсон бүсгүйчүүдийн нь тооноос цөөн гэх явган яриа газар авсан биз. Үнэндээ сайхан хүүхний тэнгэртэй гэгддэг Ц.Мянганбаяртай зуузай гишгэн яваа нэгэн бол УИХ-ын гишүүн А.Сүхбат. Хүүхэн шуухантай нэр холбогдсон асуудлаараа цуутай эртэй дөрөө харшуулан жонжуулж яваа эрхэм гишүүн Туул голын жараахайнуудыг хүйсээр ялган тоолчихсон сүйхээтэй эр шүү. Гурван жилийн турш Туул голоор “амны зугаа” хийж, загасны сүв судлан завгүй гүйсэн тэрбээр ирэх сонгуулиар жараахайд спираль тавих тухай яриад гарч ирж мэдэх юм. Туул голд байгаа загас, жараахай бүгд охин сүвтэй болохыг тогтоочихсон нөхөрт спираль ярих энүүхэн зуурын хэрэг биз. Иймэрхүү байдлаар Туул голын жараахайг нэг бүрчлэн шүүрдэж, бэлгийн амьдралыг нь судалсан эрхэм гишүүнд тойрог руугаа толгой эргүүлэх зав тэгтэл гараагүй л дээ.

Тахимаа өгч чаддаггүй, барилдсан бөхөө элдэвлэж, монгол бөхийн хуудсыг өөрийнхөөрөө эрээлж яваа А.Сүхбатад улс төр даанч зохихгүй, УИХ-ын суудал дэндүү илүүдсэн нь илт. Ямартаа “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ны тэргүүн Р.Нямдорж “А.Сүхбат ерөнхий мэдлэгийн түвшин доогуур нэгэн гэдгээ л илтгэж байгаа нь тэр” хэмээн хэлж байсан даапаалж байсан удаатай. УИХ-ын танхимд “Төрийн бус байгууллагуудаа цэгцлээч” хэмээн уурсан, ихээхэн цухалдуу хэлсэнтэй нь холбоотой ийм яриа өрнөсөн хэрэг.

Сандал суудлын төлөөх тулаанд Р.Нямдоржид буулт хийхээс аргагүй нөхцөл байдалд байсан А.Сүхбат төрийн төмөр нүүрийг хувийн эрх ашигтаа ашиглах сонирхлоо хэдэнтээ цухалзуулсан. Тэрбээр “Бөх бол төр” хэмээн хэвлэлийнхний өмнө суучихаад хээвнэг хэлж байсан нөхөр. Шууд утгаараа “А.Сүхбат бол Төр” гэх маягтай. Өөрийгөө хэт өндөрт өргөсөн мунхаг үзлээсээ болж XIV Людовик сэнтийгээсээ мултарсан түүх уг нь бий. Гэхдээ эрхэм гишүүн олж уншсан эсэхийг хэн мэдлээ.

Парламентын сэнтийд бөхчүүд цөөнгүй ч хараахан “Бөх бол Төр” гэдэгтэй санал нэгдчихээгүй яваа. Гэсэн хэдий ч А.Сүхбат өөрийн үзлээсээ огтхон ч ухраагүйгээр үл барам өөрт ашиггүй л бол эсрэг кноп дарсаар ирсэн. Ямартаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэсэн заалтын санал хураалтад эсрэг кноп дарсан гишүүд ашиг сонирхлын зөрчлүүдээ ил болгосны нэг нь мань дархан аварга. А.Сүхбатыг эсрэг кноп дарахад хүмүүс төдийлөн гайхаагүй ээ.

Тендэрээс хувь нэхдэг, завшдаг хэмээн нэрлэгддэг улстөрчдийн тоонд эрэмбэлэгдэх болсон түүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал мэдээж яаж ашигтай байхав хэмээн намын нөхөд нь шүүмжлэлтэй байгаа. Ийнхүү улстөрд урагш алхахгүй, төрсөн тэлсэн нутаг, тойрог сумдынхаа тулгамдсан асуудал, тэвдсэн бэрхшээлийн өмнө дуу хоолой, дугтрах хүч нь болж чадахгүй энэ нөхөр жил гаруйхны өмнө М.Энхболд даргын хормойноос зууран зүтгэлж явсан бол энэ удаад У.Хүрэлсүхээс хүзүүдэн хөл нь газарт хүрэхгүй чирэгдэж явна. Долдойдож, дулдуйдаж яваад намаасаа эрх авлаа гэхэд нутаг усандаа нам тавиулж хөөгдөөд ирэх найдваргүй нөхдийн нэг гэдгийг Зүүний хүчний холбоо болоод азарга азаргаар нь айл аймагт бэлэг тараадаг генсэк эрхэм ч гадарлах биз. Тэгээд ч Миеэ гуайн хүүгээс нэгмөр салах гэж буй бол нааш харж Хүк рүү мишээж, цааш харж М.Энхболд руу сарвайдаг, Туул голын хэдэн жараахайн хүйс судлалаар мэргэшсэн энэ мэт “тэлээ хурга”-нуудаас эхлэн цэвэрлэгээг хийх нь зөв болно доо.

niigmiintoli.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.