Comment.mn

Өнгөрсөн шөнө 26 хүн угаартсан гэх дуудлага иржээ

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн сайжруулах түлштэй холбоотой асуудлууд гарч, иргэд угаартан хордлоо гэх дуудлага нэмэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотой аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэн 42 хүн хордож, таван хүн нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээд байгаа.

Хамгийн сүүлийн мэдээгээр , өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруубал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Моносын … тоотод бага насны гурван хүүхэд насанд хүрсэн гурван хүн угаарын хийд хордож Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хүргэгдсэн гэх мэдээлэл иржээ.

Хордсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд өчигдөр эмнэлэгт хандсан, хордсон иргэдэд гүйлгэх шинж тэмдэг давхар илэрч эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.